...
...

Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.30 цагт: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах, санал солилцох зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт энэ сарын 29-30-нд ГХЯ-ны хурлын танхимд болно. 

10.00 цагт: "Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө аргачлал" сэдэвт сургалт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд эхэлнэ. Энэ үеэр Анагаах ухааны "Энэрэл" их сургуулийн багш оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гэрийн үйлчилгээ үзүүлнэ.

11.00 цагт: Бизнес Эрхлэгч Залуучуудын Анхдугаар Чуулган Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд эхэлнэ.

11.00 цагт: ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхимээс зохион байгуулж буй ''Эрх зүйн процесс-эрх зүйн шинэтгэл'' ХСИС-ийн Алдрын танхимд болно.

11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.

11.30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.30 цагт: Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ” Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд байгуулна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар “Үндэсний чанарын хөтөлбөр”-т тусгагдсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, чацаргана, зөгийн балыг гадаад зах зээлд гарахад түлхэц болох юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ