...
...

Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол аавтайгаа хамт байх

Өдөр бүр эцэг чинь зөвхөн чиний төлөө хөдөлмөрлөдөг. Тэр зүтгэдэг. Энэ амьдралын төлөө өөрөөс шалтгаалах бүхий л зүйлсийг шавхан байж тэмцдэг. Тэр хүйтэн өдөр чамайг дулаацуулна, хэрвээ чи өлсөх юм бол хормогчоо зүүгээд хоол хийнэ, тэр чамайг айх үед супер мэн болдог гайхалтай залуу.

Мэдээж энэ бол аав, уншигч та чин сэтгэлээсээ аав гээд нэг дуудаад үз дээ, хэчнээн сайхан мэдрэмж гээч. Аав байхгүй бол бид энэ орчлонд хэзээ ч хүн болж төрөхгүй байсан учраас түүнд үргэлж талархаж сураарай. Мэдээж сайн муу олон аав байдаг ч та яг одоо хэрвээ энэ нийтлэлийг уншиж байгаа бол түүнийг хайрлаарай. 


Нэгэн түүхээс хуваалцъя. Арван жилийн найзын минь аав архинд дуртай, үргэлж согтуу байдаг хүн байлаа. Найз минь өдөр бүр аавыгаа үзэн ядаж элдвээр харааж, ерөөж түүнийг энэ хорвоогоос яваасай хэмээн хүсдэг байв. Хичээл тарсны дараа найзуудаараа гэрийн зүг зам нийлэн алхаж байх үед Б-гийн аав хөл дээрээ ч тогтож чадахгүй гуйвсаар ирж яваа харагдана. Хэдий согтуу ч хүүгээ таних ухаантай байж. Б аавыгаа харсан даруйдаа урдаас нь тосон гүйж загнаж гарлаа. Ойртоод хартал аав нь өмдөндөө шээжээ. Эцгийнх нь арчаагүй байдал хүүгийн зэвүүцлийг улам хүргэж чирч гулдарсаар гэртээ оров. Энэ мэт үйлдэл ар араасаа хөвөрсөөр найз минь ээж дүүгээ аваад эцгээсээ тусдаа амьдарч багагүй хугацааг туулсан юм. Тун удалгүй найзын минь эцэг бурхан болсон гэх таагүй мэдээ сонсогдлоо. Найз минь уйлсаар надад ярихдаа:

"Би их тэнэг хүн юм. Эцгийгээ харааж, ерөөж байхдаа хаяад явчихна гэж даан ч санасангүй. Өнгөрсөн сард үргэлж л аав минь бидний хөлсөлж байгаа нийтийн байрны гадаа ирчхээд үүд сахиад л зогсдог байв. Өдөр бүр ээж рүү минь утсаар ярьж уучлалт гуйн эргэн нийлэхийг хүсдэг байсан. Тэр үед аавыгаа үзэн ядсандаа болоод ээжийнхээ дугаарыг солиод хөлсний байраа ч гэсэн сольсон. Ааваас сураг тасраад хоёр долоо хоног өнгөрөхөд энэ хорвоогийн хамгийн хүнд мэдээг авга эгч минь дуулгасан юм. Тэр хэлэхдээ эцэг чинь өөд болчихлоо ядаж ажил явдал дээр нь ирнэ биз дээ гэсэн. Энэ үг хэчнээн хатуу туссан гэж санана. Тэнгэр нурах шиг л болж худлаа, худлаа гэж өөртөө түм буман удаа хэлсээр хуучин муу гэр хорооллын умгар байшиндаа ортол зурагных нь өмнө зул асаажээ. Авга эгч минь дэргэд минь ирээд эцэг чинь бие нь муудаж долоо хоногийн турш энэ байшиндаа ганцаархнаа хэвтсэн байсан. Түүнийг өөд болсныг анх харсан архичин найз нь хэлэхдээ орных нь хажууд байсан төмөр шанагатай ус хөлдсөн байсан гэсэн. Ах минь та нарыгаа хэчнээн их үгүйлсэн бол доо. Ялангуяа чамайг гэж хэлсэн юм. Найз минь хүнд эцэг эх нэг л заяана гэж үнэхээр маргаж болохгүй үнэн. Чамд заяасан эцэг чинь архичин, алдартан аль нь ч байсан хайрлах л хамгийн зөв шийдвэр юм байна. Хэзээ ч ахин харамсахгүйн төлөө одоо л аавыгаа хайрлаарай, түүнээс ирсэн дуудлага бүрийг баяр хөөртэйгөөр авч, түүнд хайртай гэдгээ илэрхийлж, халуун хоол цайг нь заавал дөхүүлж өгөөрэй  " хэмээн ярихдаа тэр уйлсаар л байлаа. 

Үнэн гэдэг бол энэ хорвоо дээрх маргашгүй зүйл. Магадгүй өнөөдөр аавынхаа чиний төлөө санаа тавьж хэлсэн хатуухан хэдэн үгсд нь гомдож суугаа бол та яг одоо "хэрвээ энэ хүн миний хажууд  байхгүй болчихвол яах вэ" гэж нэг бодоорой. Цаг алдах эрхгүй эцгийгээ хүндлэх үүрэг хүлээсэн би бодит амьдралаас үүдэлтэй ухаарлын дурсамжаасаа уншигч тантай хуваалцлаа. 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • 2 дахь сэтгэгдэл бичигч ээ хүнийг ХОХЬ чинь гэж хэлэх чинь үнэхээр бүдүүлэг байна. Бурхан архичин хүнийг хүртэл бүү ад үз гэдгийм билээ. Учир нь тэр чиний нуруун дээр яваагүй. Тэр хүмүүсийг чинь газар даадаг юм. Эгогоо эмчилгээ хийлгэ!

  • Unshaad uuriiguu aaviigaa bodood uillaa. Neerei l unen ugshuu. Hajuud bhad ni medehgui toohgui hol baihaaraa esvel bhgui bolson uyed ni medreh ymdaa.

  • zass hohiishd har arhichin uheel biz. er n adag shaarnud l tegj archaagui uhej bgaashd. bi hichneen uudag ch gesn 30 garaad ehner huuhedtei bolood shal oor bolson hunii uhamsar gej bn. yamar oligtoi er bolood ar geree avaad yavchij chadku onigoo bolj bhv dee. arhichniig , arhidaltiig demjsen utgatai yum bichhee bolih heregtei. APU-n surtalchilgaay umuu haashaa yum pizda nar

  • нүдний нулимс гарлаа. бид ийм л тэнэг шүүдээ

Онцлох мэдээ