...
...

Сар гаруй хугацаанд 00-ийн өрөөнд хоригджээ

1998 оны хичээлийн шинэ жилийн өглөө 13 настай Кендра Вилсон (Kendra Wilson) сургуульдаа явжээ. Харин түүний аав өдөр охиноо сургуулиас нь авч, өвлийн дулаахан хувцас авна хэмээн төлөвлөсөн байв. Гэтэл охиныг сургуулиа тартал аав нь ирээгүй, харин ээжийнх нь ээж буюу эмээ нь ирчихсэн машиндаа хүлээж байсан аж. Охин эмээдээ дургүй, түүнийг сонин, нууцлаг гэж боддог тул дурамжхан очиж, яах гэж ирснийг нь асуутал "аав чинь осолд орсон" хэмээж, Кендраг дагуулж явсан юм.

Кендрагийн эмээ түүнийг урьд нь харж байгаагүй хачирхалтай газар аваачиж, энд аав чинь байгаа гэж итгүүлэн, дотогш оруулжээ. Охин яаран дотогш ороход түүний өвөө нь хүлээж байсан бөгөөд Кендраг угаалгын өрөөнд цоожилж, хорьсон байна. Түүнийг хичнээн орилж хашхирсан боловч хэн ч сонсохгүй байсан төдийгүй охиныг 1 сар гаруй хугацаанд угаалгын өрөөнд амьдруулж, хүн идэхийн аргагүй хоолоор хооллож, уйлж, орилмогц нь хаалгыг нь хүчтэй нүдэн харааж, зоддог байв. Харин Кендрагийн аав ээж нь цагдаа нарын тусламжтайгаар охиноо хайж явсаар эмээ нь машиндаа суулгаж явсан болохыг олж мэдэн, мөрдөж явсаар байгаа газрыг нь илрүүлжээ. Охины ээж нь аав ээжийгээ ийм аймшигт зүйл хийснийг уучилж чадалгүй цагдаад өгч, ял шийтгэл хүлээлгүүлсэн юм. Кендра энэ аймшигт явдлаас болж сэтгэл гутралд орж, хэдэн жилийн турш эмчилгээ хийлгэсэн байна.

Б.Оюунжаргал

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ