...
...

Тува охины гайхамшигт хоолой Дима Биланг гайхшрууллаа

Хүнэн шугуйд төөрөө нь үгүй Дэлхийн Монголчуудын маань нэг Тува улсын Ай Кыс Кыргыс гэх охин "The Voice Kids Russia/Голос Дети" 2017 шоунд Gloria Gaynor-ийн "I Will Survive" дуугаар оролцож хамгийн түрүүнд Dima Bilan болон бусад шүүгчдийн сандлыг эргүүлээд зогсохгүй тэдний хүсэлтээр Тува улсынхаа дууг дуулж сонирхуулсан байна.

Эцэст нь Нюша шүүгч охиныг дасгалжуулж багтаа авахыг хүссэн ч охин Димаг  сонгож дараагийн шатандаа өрсөлдөхөөр боллоо. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын нэг болох Ай Кыс Кыргыс  англи хэлийг интернетээс сурсан гэнэ. Түүний гайхалтай хөдөлмөр, хүчтэй дуу хоолой ОХУ-ын томоохон тэмцээний ялалтыг өөртөө авчрах биз ээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ