...
...

ЦАГААН САРЫН БАЯР БОЛ ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛИЙГ ЗАСАХ ТОМ ЗАН ҮЙЛ

Билгийн улирлын тооллор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдрийг Монголчууд маш том баяр ёслолоор тэмдэглэн өнгөрүүлдэг зан үйлийн томоохон уламжлалтай бол цагаан сарын баяр юм.

XIII зууны эхээр Тэмүүжин тархай бутархай олон Монгол аймгийг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулаад гуравдугаар жарны хөхөгчин үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинэдээр хаан ширээнд суух ёслол болов. Тэр үеэр

Их Монгол Улсын нэгдсэн төрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан, цагаан сарыг албан ёсоор шилжүүлэн  хамтатган тэмдэглэсэн байдаг.  Цагаан сар нь цагаан идээний их баярын анхны утгаа өдгөө ч хадгалсаар байна. Цагаан сүү, цагаан өнгө нь ариун сайхан аливаа хоргүй, цайлган сайхны бэлгэ тэмдэг гэдгийг цагаан сар илтгэдэг. Цагаан сар тухайн айлын амьдрал ахуйн нэг жилийн эхлэхийн баяр учир тэр өдөр ямар сэтгэл санаа, бодол, зорилго, мөрөөдөлтэй байнав, тэр жилдээ тийм байна хэмээн ихэд билэгшэж сэтгэл тайван, сайхан бодолтой байхыг хичээдэг заншилтай. Монголчууд энэ өдрийг хамгийн элбэг дэлбэг өдөр болгон идээ будаагаа базаан бэлтгэж гэр орон, хашаа хороогоо цэвэрлэн зэхэж хүн бүр цэвэрхэн хувцас өмсөж, өрөм, бяслаг, ааруул, айраг , бууз, цагаан будаа чанаж ахан дүүсээ дайлдаг сайхан уламжлалтай билээ. Цагаан сарын энэ өдрүүдэд золгох зан үйл нь ахмад настан, азай буурлуудаасаа үнэ цэнэтэй үг сонсох, санаа бодлоо солилцох, бусдыгаа ачлах гээд сэтгэл  заслын томоохон ач холбогдолтой баяр билээ.

САРУУЛ СЭТГЭЦ ТББ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ