...
...

Ганц бие эмэгтэйчүүдийг онилон АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулдаг луйвар

Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба одоогийн байдлаар Монгол Улсын долоон иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.

Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.

Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстэй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • nigeriin zaxidal geed luivar delxiid aldartai naad zaxidald chin naws xulixduulaad nerelxeed teriigee buteene geed buu lamaar guigeed shashnii xordlogo shaagaad sumartsan garuud bdag bx shvv

  • iim teneg hvvheniig mongoloos olon doo. tiim bayn hvmvvs yu gej mongo guuij baih be dee. luibarchid l tegdegiig medehgui baih gej dee. nigeriin haruud bol ene delhiid hamgiin ayultai deeremchid bas luibarchid shuu..

  • ene zalinii luivarchid chin delhiigeer neg ingej bichdeg,,,,mangar joohon um medehgui avgai nar ortoj baigaa shyydee, mash bolgoomjtoi baij surzgaa

  • Naad sdaakuud chin Mongoloor tegtlee sain yariad hun amitan uyaraagaad bna uu?? esuul talhii unees doloon dor bie unelegchid hohirchood suuld ni ingej tom tom sensatslaad bna uu^^**

Онцлох мэдээ