...
...

Гандантэгчинлэн хийд засал номоо гэрээсээ гаралгүйгээр цахимаар бичүүлэх боломжийг олголоо

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд нь Бурханы шашны төдийгүй, Монголын биет болон биет бус өв соёл, ёс заншил, уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж буй оюун санааны төв юм. 

Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд аливаа үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хялбар байх нь гол шалгуур болжээ.

Иймээс МБШТөв Гандантэгчэнлин хийд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байна.  

“Цахим ном айлтгал” хэмээх энэхүү үйлчилгээний гол давуу тал нь  жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах юм. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

Уг үйлчилгээг ашигласны давуу тал:

  • Хот суурин болон хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хэзээ ч, хэдийд ч засал номоо бичүүлэх боломжтой.
  • Бүх насны хүн хэрэглэхэд хялбар.
  • Түргэн шуурхай 24 цаг ажиллана.
  • Замын түгжрэлд орохгүй, цаг хэмнэнэ.
  • Нэмэлт шимтгэл байхгүй.
  • Дэлхий даяар амьдарч буй Монголчууд ашиглах боломжтой.

Та  онлайнаар номоо захиалахыг хүсвэл  www.gandan.mn   сайтаар орон захиална уу.  

Эх сурвалж: МБШТөв Гандантэгчинлэн хийд

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ