Улсын Дээд шүүх эхнэрээ хоёр цаг гаруй эмээлийн даруулга сураар ороолгож онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Булган аймгийн харьяат Б.Эрдэнэбаатард холбогдох хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хэт нэг талыг барьсан, чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, хохирогчын хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарласан хэмээн мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ аймшигт хэрэг өнгөрсөн зуны наадмын дараахан Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Хужиртын гол гэдэг газар гарсан. Тэр үед нутгийн уяач Пүрэвбат таван айраг түрүү авсанаа мялааж найр хийхэд Эрдэнэбаатар гэр бүлийн хамт очжээ. Найран дээр гурван шил архи уусан агаад гэрч нар талийгаачийг шар айраг уусан гэж мэдүүлсэн гэнэ. Нэлээд согтсон эхнэр нөхөр хоёрыг найз нар нь машинаар хүргэж өгөхөд талийгаач жаахан хэвтэж байгаад босож үнээгээ саана гэж хэлжээ. Харин Эрдэнэбаатарын мэдүүлгээр унтаж байгаад сэрээд харахад эхнэр нь зүүн орон дээр өмд нь шувтарсан хэвтэж байсан гэнэ. Яагаад ийм байдалтай байгааг нь асуухад хэдэрлэн улмаар нөхрөө түлхэн унагааж. Эрдэнэбаатар босох үед гарт нь эмээлийн жирмэн сур баригдаж түүгээр ороолгож гарчээ. Аймшигт хэрэг гарсныг 100-хан метрийн цаана байдаг Эрдэнэбаатарын ээж анх мэджээ. Оройн 10 цагийн үед хүүхэд уйлах чимээнээр хүүгийндээ очиход тэрээр гартаа сур барьчихсан харин бэр нь ухаангүй нүцгэн хамаг биеэ нь эрээн алаг болчихсон хэвтэж байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн бүх биеийн 50 хувь нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралттай байсан агаад өвдөлтийн шок, бүх эрхтний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан гэнэ. Талийгаачийг маш аймшигтай зодсон агаад дүүгийнхээ хөх няц болсон цогцосыг харсан жирэмсэн эгч нь шоконд орж гэдсэн дэх ураг нь амьгүй гарчээ. Эрдэнэбаатар урьд өмнө нь ч эхнэртээ гар хүрдэг байсныг талийгаачийн талынхан шүүх хуралд мэдүүлсэн аж. 2009 онд согтуугаар төрөх дөхсөн эхнэр лүүгээ усны сав чулуудаж байсан, 2011 онд дөрвөн настай хүүгээ цус гартал нь зодсон, 2011 оны намар мөн эхнэрээ зодсон, дараа жилийн цагаан сараар хохирогч золгохоор ээжийндээ ирээд хонох үед гуяа нь хөх няц болсон байсан гэнэ. Хэрэг гарах өдөр хүртэл Эрдэнэбаатарын ээжийнд дөрвөн настай хүү нь “аав ээжийн хувцасыг ураад дөрөөгөөр зодоод байна” гэж ирж хэлэхэд “өөрсдөө учраа олог” гээд хөдлөөгүй гэнэ. Эрдэнэбаатар талийгаачийг сураар, эмээлийн даруулга сураар зодсон гэдэг. Харин хүү нь дөрөөгөөр зодсон гэж хэлсэн ч үүнийг нь мөрдөн байцаалтаар тодруулаагүй орхисон байж. Хөрш айлынх нь хүмүүс шөнө Эрдэнэбаатарын гэрийн тэндээс түлээ хагалах чимээ сонсогдсон шөнө дөлөөр яагаад мод хагалдаг билээ хэмээн гайхсан гэж мэдүүлжээ.
Эх сурвалж:Breakingnews.mn
Б.Оюунжаргал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
МОНГОЛД СОЛИОТОЙ ТЭНЭГ ХҮМҮҮС ИХ БАЙНА ШҮҮ. СЭТГЭЦИЙН ТЭНЭГ ЮМНУУД ИХ БАЙНА. ЭРҮҮЛ ЗӨВ СЭТГЭХҮЙТЭЙ ХҮН ХОВОР УУРТАЙ БҮДҮҮЛЭГ ХАРЬЦААНЫ СОЁЛГҮЙ БҮГДИЙН ХҮМҮҮМЖҮҮЛМЭЭР
Ehner ni huntei yabaldsn yum bish uu umd ni shubtarsn xebtej bsaan gej bicheed bna. Xen ch bsn exner ni uur ertei xajuud ni banzaldahiig huleen zubshuuruhgui sh dee. Ene huuhen manjiin ued, 13 r zuun bsn bol shuud tsaaz sh dee
цаазаар авах ялыг сэргээмээр юм....ийм адгууснуудыг шууд цаазал...хүүхэдтэй эмэгтэй, бас өөрийн талынхан хүн хүч муу бол салж чадахгүй ш дээ..
nogoo aluurchin eronhiilogch ni omoorno doo. zorigiin aluurchin
Anhnaasaa ehneree zoddog iim yumnuudtai uhlee ervel cug amidarah yum bn.huurhiig alah gej bhd ter hadam eej ni yadaj boliuldaggui yum gehed hun amitand helj duulgadag bgaa daa.beree tamlahad bah ni hanadag hadam eej bj.hohinee.ingeed huu ni shorond nasaa barah ni.harin ter yargaching changad 30 jil horih heregtei.
Ийм зэрлэн хүн төрхтэй араатанг цаазаар авах хэрэгтэй.
huzuugui hulgaich tsaazluulahgui shuu dee muu lalar
Shuud zodoj tsaazal!!!!!!!!!!!!!!
Энэ хөдөөний хар мангарууд хаа ч явсан малнаасаа дор байх юмаа . Бичиг номгүй хээр хэвтсээр гандчихсан эргүүтчихсэн малууд хүн үхдэг гэдгийг ч мэдэхгүй
бүх насаар нь хорих цаазаар авхуудснаас долоон дор
Yrgachin ooriig ni doroogoor zodvol yax boldoo omd ni snuvtarsan ch gex snig snaltag araatan
Миний сэтгэл оюунаар болвоос үүнийг цаазаар аваачих ёстой, цаазаар аваач
Шууд цааз өг