...
...

”Эзэгнэгч” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

"Дөрвөлжин үсэг” ХХК, “35 Films”-ийн хамтын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны кино нээлтээ өнөөдөр хийнэ. “Удирдагч” “Нар ойрхон жаргадаг”, “Анирлагч”, “Нүдэн сондор” зэрэг уран сайхны кино, “Чонын алтан шагай” ,”Нар гарнаа аз жаргал минь” олон ангит киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан авьяаслаг найруулагч Д.Энхбаатарын ээлжит уран бүтээл “Эзэгнэгч" адал явдалт уран сайхны кино өнөөдөр бүх кино театруудаар гарч эхлэх аж.  Уг киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд У.Батбаатар /МУГЖ/, Б.Эрдэнэцэцэг / МУСТА/, А.Адилцэцэг /МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон  олон жүжигчид оролцон тогложээ.

Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явна. Гэвч түүний зам бэрхшээл, саадаар дүүрэн байлаа. Замын машинд дайгдсан нь хувь заяаны тэнхлэгийг буруу тийш эргүүлж орхино. Шоронгийн оргодол Занзага тэдний хувь заяаг хааш нь залахыг “Эзэгнэгч” уран сайхны киноноос үзээрэй.

“Эзэгнэгч” уран сайхны кино өнөөдөр “Тэнгис кино театрт 17:00 цагт, “Өргөө 3” буюу IMAX-т 19:00 цагт тус тус нээлтээ хийнэ.

 

 

 

 


Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ