...
...

Гал гарсан байшингийн цонхыг хагалан орж, ах дүү хоёрын амийг аварчээ

2017 оны 02 дугаар сарын 22-ны 18 цаг 54 минутад Өвөрхангай аймгийн “Арвайхээр сумын 9 дүгээр  багийн 85 дугаар гудамжинд өвлийн байшин шатаж байна” гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн н.Бямбатогтох захирагчтай дөрөвдүгээр салаа гарч ажилласан байна.

Иргэн Д.Ганбат эхнэр И.Уранчимэгийн хамт гудамжаар явж байгаад өвлийн сууц шатаж байхыг харан Онцгой байдлын газарт дуудлага өгч, улмаар байшингийн цонхыг нь хагалан орж, хоёроос гурван насны  ах, дүү хоёрыг галаас гарган амийг нь аварчээ.

Иргэний үүргээ биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан  Д.Ганбатын гэр бүлд аймгийн Онцгой байдлын газраас баярлаж талархсанаа илэрхийлэн дурсгалын зүйл гардуулжээ хэмээн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ