...
...

Хаалга тогшихыг сонссон хөрш одоо л нэг хэрэлдэх нь гэж баярлатал...

Нэгэн өөдрөг эр шинэ сайхан байшин худалдаж авчээ. Байшин маш том, гаднаа жимсний мод ургасан цэцэрлэгтэй аж. Дэргэдэх хуучирсан байшинд амьдардаг атаархуу хөрш нь түүнийг үргэлж өддөг, хэрүүл хийх шалтаг хайдаг байж гэнэ. Хашаанд нь хог хаяж, аль болох хохироохыг эрмэлзэнэ. Нэгэн өглөө өөдрөг эр сэрээд гадаа гартал угаадас хийсэн хувин үүдэнд нь орхисон байлаа. Тэр хувинд байсан угаадсыг асгаад, гялалзтал цэвэрлээд хамгийн том, амттай, болц нь гүйцсэн алимаар дүүргээд хөршийнх рүүгээ алхав. Хаалга тогшихыг сонссон хөрш одоо л нэг хэрэлдэх нь гэж баярлажээ. Гэтэл хаалганы цаана хөрш нь хувин дүүрэн алим бариад зогсож байв. Хаалга онгойход хувинтайгаа өгөөд хэлжээ. 
- Юугаараа баян түүгээрээ дайлна...

Нийтлэлч: Ш.Батзориг
Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ