...
...

Синдерелла эмнэлэг 60-70 хувийн бодит хямдрал зарлан үйлчлүүлэгч нартаа баярласнаа илэрхийлж байна

Гоо сайхны салбарт амжилттай ажиллаж буй "Синдерелла" гоо сайхны эмнэлгийн ерөнхий менежер Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

- Манай эрс тэс уур амьсгалтай. Тиймээс арьс арчилгааны хувьд нэлээд асуудал үүсдэг. Арьсаа хэрхэн арчлах хэрэгтэй вэ?

- Монголчууд арьсанд асуудал, үрчлээ үүссэний дараа л эмчилгээ, арьс, гоо сайхны талаар ярьж эхэлдэг. Асуудлаас сэргийлэхийн тулд арьсаа сайхан байгаа үед эь арчлах хэрэгтэй. Миний арьс гоё байгаа юм чинь гээд арчилгаагаа хаях юм бол нэг  мэдэхэд муухай болчихсон байна. Мөн хүнээс сайн гэж сонссон бүтээгдэхүүнээ авч хэрэглэх тохиолдол бий. Энэ нь маш буруу. Эхлээд мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авах нь чухал юм. Ялангуяа арьсандаа арчилгаа хийж эхэлж байгаа залуу охид хөвгүүд мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө авах шаардлагатай. Гэхдээ зарим ашгийн төлөө газар бараагаа шахах байдлаар зөвлөгөө зөвлөмж өгчихдөг. Тиймээс зөвлөгөө авах газраа зөв сонгох хэрэгтэй.

- Сүүлийн үед натурал төрөх модонд орж байгаа. Нүүрээ будахгүй явснаар сөрөг нөлөө гарах уу?

- Маш буруу, арьсаа хамгаалахгүй явж байна гэдэг арьс муухай болохын шинж юм. Дээхэн үед нүүрээ их будахаар хөгшрөөд, бага будсан нь хөгширдөггүй гэдэг ойлголт байсан. Энэ нь эсрэгээрээ ойлголт юм. Насаараа нүүрээ будаагүй хүний 40 нас, 40 нас хүртлээ нүүрээ будсан хүн хоёрыг мэргэжлийн нүдээр харахад, будсан хүний арьс илүү арчилгаатай байдаг. Будаггүй явсан арьсанд сэвх, нөсөө толбо, нүхжилт зэрэг асуудал үүсдэг. Гэхдээ хамгаалж байна гээд ихээр будаж "маке ап" хийх албагүй, Гагцхүү өөртөө тохирсон бүтээгдэхүүнээр яаж хамгаалах ёстой вэ гэдгээ мэдэх нь зүйтэй.

- Нүүрний цэвэрлэгээг хэрхэн хийх вэ. Зарим хүмүүс савангаар угаагаад л будгаа арилгачихдаг. Энэ тухайд?

- Цэвэрлэгээ маш олон төрөл байдаг. Жишээ нь тослог, хуурай, холимог арьснаасаа шалтгаалаад цэвэрлэгээ нь өөр өөр. Гэтэл Зарим хүмүүс ямар арьстайгаа тодорхойлуулаагүй байж арьсаа буруу цэвэрлүүлж эхэлдэг.  Үүнээс болж арьсны асуудал үүсдэг. Шилжилтийн насны үед арьсанд өөрчлөлт орж асуудал гарч эхэлдэг. Энэ үеэс нь  арьсаа зөв оношилж арчилж чадах юм бол арьсанд асуудал үүсэхгүй.

- Тэгвэл хуурай, холимог, тослог арьстай хүмүүс арьсаа хэрхэн арчлах вэ?

- Ямар арьстай гэдгээ мэдэж байж зөвлөгөөг маань хэрэгжүүлээрэй гэж сануулмаар байна. Манай эмэгтэйчүүдийн нэг том алдаа нь өглөө гэрээсээ гарахдаа маш гоё маке ап хийдэг. Гэтэл орой нь цэвэрлэгээгээ буруу хийдэг. Зүгээр л нэг гар угаадаг шингэх савангаар ч юм уу эсвэл сүүн шингэнээр угаагаад л болоо гэж боддог. Ингэж болохгүй. Яагаад гэвэл будагнаас арьсанд үлдвэл эсрэгээр арьсыг асуудалд оруулдаг. Тиймээс хуурай арьстай хүн савангаар угаахгүйгээр сүүн шингэнээр угаагаад дахиад усаар угаахдаа хөөсөн савангаар угааж болно. Араас нь тоник болон тосоо түрхэж болно. Тослог арьстай хүн сүүн шингэнээр цэвэрлэж болохгүй. Учир нь сүүн шингэн  өөрөө тос агуулдаг.  Тослог арьсан дээр түрхвэл улам их тослогжилт үүснэ. Харин холимог арьстай хүн сүүн шингэн, саван хоёрыг ээлжилж хэрэглэх хэрэгтэй. Хэрэв зөвлөгөө авахыг хүсвэл Манай эмнэлэг дээр ирээрэй. Учир манайх зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. 

- Арьсанд тууралт гарах нь ямар шалтгаантай байдаг вэ?

- Олон шалтгаанаас үүдэлтэй. Тухайлбал, манай эмнэлэг өвчтөнийг үзээд дотор эрхтнээс болж байвал дотрын эмч рүү явуулдаг. Эдгэрэлт удаан байгаа бол буруу эмчилж байгаагийн шинж юм. Зарим газрууд үйлчлүүлэгчийнхээ арьсны асуудлыг хараад эдгэрэх боломжтой, шууд эдгэнэ, ийм эмчилгээ хийлгэ гээд оруулчихдаг. Энэ нь буруу. Эхлээд шинжилгээ авч дотор нь юу болж байгааг мэдээд дотрын асуудалтай байвал эмчлээд, дараа нь арьсыг нь эрүүлжүүлэх шаардлагатай.

- Зөвхөн мицеллтэй нүүр цэвэрлэгч хэрэглээд будгаа арилгадаг хүмүүс олон бий. Энэ нь зөв арчилгаа болж чадах уу? 

- Дан ганц нүүр цэвэрлэгч ч юмуу,  мицеллтэй цэвэрлэгчээр арьсаа цэвэрлэх нь нүүрээ бага буддаг хүмүүст л тохиромжтой байх. Зарим охид бүсгүйчүүд нүүрээ будахдаа тос, пудр, крем, сормуусны будаг, контур, тень гэх мэт олон төрлийн будаг ашигладаг. Энэ болгоныг нэг цэвэрлэгээгээр төгс арилгаж чадахгүй. Харин ямар нэг бүтээгдэхүүнтэй  хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.

- Монголд арьсны ямар асуудал зонхилж байна. Тухайлбал, танай эмнэлэгт арьсны ямар асуудалтай хүмүүс ханддаг вэ? 

- Нас наснаасаа шалтгаалаад өөр өөр. Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн батгашилттай холбоотой асуудлаар ирдэг. Зарим нь өөр газруудаар эмчлүүлээд эдгээгүй, буруу эмчилгээ хийлгэчихсэн олон хүмүүс ирж байна.  Насанд хүрэгчдийн хувьд эрэгтэй эмэгтэй гэлтгүй сэвх нөсөө толбо маш их үүссэн байдаг. Мөн арьсны нүхжилт, буруу арчилгаа, эмчилгээнээс болж арьсаа гэмтээсэн хүмүүс ирдэг. Арьсаа эрүүл сайхан байлгая гэвэл идэж буй зүйлдээ анхаарах нь зүйтэй. Хийжүүлсэн ундаа, даршилсан хүнс, бэлэн гоймон,  хиамнаас татгалзаарай.

- Дээрх арьсны асуудлуудад ямар эмчилгээ хийх вэ. Тухайлбал, танайд хийгдэж эмчилгээнээсээ танилцуулна уу?

- Манайд энэ төрлийн 40 гаруй эмчилгээ хийгддэг. Арьсны бүх асуудлыг шийддэг. Хэвтэж эмчлэхгүй өдрөөр эмчлээд явчихна.  Одоогийн байдлаар утас суулгах эмчилгээ эрэлттэй байна. Манай эмнэлэг 2016 онд БНСУ-ын “Медро”  брэндээс Монгол Улсдаа номер нэг утасны борлуулалт хийсэн эмнэлгээр тодорсон. Боловсон хүчний хувьд анагаах ухааны магистр, доктор зэрэгтэй эмч нар ажилладаг. Бүгдээрээ утас суулгах эмчилгээний Олон улсын сертификаттай мэргэжлийн арьс, гоо сайхны  эмч нар байгаа нь бидний давуу тал болдог.

- Утас суулгах эмчилгээ нь ямар давуу талтай вэ?

- Арьсанд коллогентай утас суулгаж өгдөг. Энэ нь арьсанд цэвэр тэжээл болж, алдагдсан коллагенийг нөхнө. Хүн 30 нас хүрээд өөрт байх ёстой биеийнхээ коллагений гуравны нэгийг алддаг. Харин утас суулгаснаар  алдагдсан коллагеныг нөхөхийн хажуугаар арьсанд үүссэн асуудлаа багасгах боломжтой.

- Ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?

- Эмчдээ үзүүлээд эмчийн заавар, зөвлөгөөгөөр орж байгаа тохиолдолд сөрөг нөлөө байхгүй. Гэвч Манайхны нэг асул тал нь үнэтэй эмчилгээгээ хийлгэж, цаг зав, сэтгэл зүрх бүхий л зүйлээ зориулдаг хэрнээ эмчилгээний дараах гам, дэглэм барихдаа муу.  Хэрвээ фитнессээр хичээллэж байгаа бол дасгал хөдөлгөөнөө багшийнхаа зааснаар хийж, хоол ундаа тохируулж идэхтэй адилхан. Хоёр жилийн өмнө 40 гаруй арьс гоо сайхны эмнэлэг байсан бол одоо давхардсан тоогоор 100 хол давсан арьс гоо сайхны эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмнэлгүүд  дундаас эмнэлэг нэртэй газрууд ч бий. 

- Сая эмнэлэг нэртэй газрууд ч бий гэлээ. Энэ нь юун дээр ажиглагдаж байна вэ?

- Эмнэлэг нэртэй газрууд болон салонууд  эмнэлгийн үйл ажиллагаа явуулаад байгаа нь харамсалтай. Хороолол, хотхон болгонд арьс гоо заслын эмнэлэг нээгдэх хандлагатай. Тухайлбал, манай гэрийн подвольд байсан гоо сайхны салон арьс гоо заслын эмнэлэг нэртэй болчихсон байх жишээтэй.  Энэ ямар нэгэн стандарт, хяналт шалгалт, дүрэм журам султай холбоотой. Хэн дуртай нь салон нээж эмчилгээ, тариа хийж байна. Үүний гор нь эргээд бид нар дээр ирдэг. Тэр газар тариа, эмчилгээ хийлгэсэн чинь эракц өгсөн, арьс минь муухай болчихлоо туслаач гээд хүмүүс манай эмнэлэгт ирдэг. Тиймээс үйлчлүүлэгчид гоо сайхны эмчилгээ хийлгэх гэж байгаа бол газраа зөв сонгохыг хүсье. Сайн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн эмнэлгүүд олон байгаа. 

- Арьс Гоо заслын  эмнэлгүүдийн үнэ ханш ямар байдаг вэ. Тухайлбал танайх?

- Янз бүр л байдаг. Гэхдээ манайх үнийн тухайд уян хатан бодлого баримталдаг. Үнэ гэдэг бол хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ шалтгаална. Тухайлбал, хаанаас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг, боловсон хүчний мэдлэг чадвар, боловсрол, техник технологиос хамаарна. Эдгээр зүйлс нь сайн байж өвчтөний өмнө хариуцлага хүлээх чадвартай байна. Ганц жишээ дурдахад ботокс нь олон төрөлтэй. Монголд хэрэглэж байгаа ботоксыг Хятадаас оруулж ирэн 8000-10000 төгрөгөөр хүмүүст хийдэг. Харин манай эмнэлэг Солонгосын номер нэг ботокс буюу дээрх хямдхан ботоксоос илүү чанартай, үнэтэй ботокс хэрэглэдэг. Тийм учраас үнийн хувьд өөр байх нь тодорхой. Нийгэм хямралтай байгаа болохоор үйлчлүүлэгч нар  хямд гэсэнрүү нь явж хохироод байна. Үнэ багатай газраар үйлчлүүлж болно хамгийн гол нь эргээд гарах эрсдэлээ тооцоолох хэрэгтэй. Саяхан л гэхэд нэг өвчтөн “Нэг газар ботокс шахуулсан тэгээд асуудал үүсээд нөгөө газраа очсон чинь олохгүй байна, одоо яах вэ” гээд манайд ирсэн. 

- Танайх эмчилгээнд хэрэглэж буй бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?

- БНСУ, АНУ-аас авдаг. Тоног төхөөрөмжүүдээ ч гэсэн Солонгосын номер нэг тоног төхөөрөмжийн брэнд байгууллага “Медро”-оос  авдаг. 

- Тун удахгүй Сар Шинийн баяр тохиох гэж байна. Хэрэглэгчиддээ ямар нэгэн бэлэг барьж байгаа юу?

- Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан огцом хямдрал зарласан. Энэ нь ашгийн төлөө бус хямдрал юм. Энэхүү хямдралыг зарлах болсон шалтгаан нь  баяр ёслол болж байгаа энэ үед  хүн бүхэнд санхүүгийн асуудал гардаг.  Тиймээс 60-70 хүртэлх хувийн хямдрал зарлан үйлчлүүлэгчдээ баярлаж талархсанаа илэрхийлж байна. Зарим хүмүүс ингэж хямдарч болдог юмуу гэж гайхаж байж магадгүй. Нэртэй том брэндүүд “CRISMAS sale” зарлаад үйлчлүүлэгч нартаа баярлаж талархсанаа илэрхийлж, үнэгүй шахам болгох үе байдаг. Манайх тэд нартай адил бүрэн хямдруулах боломжгүй ч чадах чинээгээрээ жилдээ нэг удаа үйлчлүүлэгчдээ бэлэг барьж, бодит хямдралыг үзүүлэхээр шийдсэн. Магадгүй бидний үйлчлүүлэгчдээ гэсэн сэтгэл  “Үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн, оны шилдэг эмнэлэг” гэх мэт шагналын эзэн болоход тусалсан байх. Энгийн үед 250 мянгаар хийгддэг PRP эмчилгээ баяр ёслолын үеэр 100 мянган төгрөг болсон. Энэхүү хямдрал маань Битүүний өдрийг дуустал үргэлжилнэ. Гэхдээ хямдарлаа гээд чанаргүй хийнэ гэсэн үг биш. Маш сайн хийх болно. Манайх болж өгвөл үйлчлүүлэгч нартаа янз бүрийн урамшуулал, сюрприз барьдаг. Тун удахгүй эмэгтэйчүүдийн баяраар үйлчлүүлэгч нарт зориулсан хүлээн авалт зохион байгуулж, шинээр нэвтрүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулна. Манай эмнэлгээр үйлчлүүлдэг хүн бүхэнд нээлттэй. 

- Мэс засалгүйгээр хөх, өгзөг, ташааг томруулах эмчилгээг хүмүүс маш их сонирхож байна. Энэ тухайд?

-           Анагаах ухаан гоо сайхны салбар маш хурдацтай хөгжиж байна. Хамгийн сүүлд гарсан эрэлттэй байгаа эмчилгээ бол мэс засалгүйгээр гуя, өгзөг, ташаа гэх мэт биеийн хэсгүүдийг галбиржуулдаг трэнд болчихсон эмчилгээ юм. Энэ нь филлер гэж ярьдаг уруул, хамар, нүүрний  хэсгүүдийг засдаг филлер тариа гэж байдаг. Үүнтэй адилаар хөх өгзөг, ташааг томсгох юм. Энэхүү эмчилгээг удахгүй манайх хийж эхэлнэ. Гэхдээ  эмчилгээг бид нартай хамтарч ажилладаг Солонгос эмч нар хийнэ. Тэр дундаа Солонгосын “Илбэн гарт” хочтой, чадварлаг эмч хийх юм. Энэ хүн бол хүний биеийн хэлбэр, дүр төрхийг гоё сайхан болгож бүтээдэг алтан гартай нэгэн. Солонгосын бүх одод тус эмчээр эмчилгээ хийлгэдэг.  

-           Хөх, өгзөг, ташаа томруулах филлер нь ямар нэг сөрөг нөлөө бий юу?

-     Эрүүл мэндээсээ шалтгаалаад эмчилгээнд орох, орохгүй хүн бий.  Үүнийг эмчид үзүүлж байж мэднэ. Эмчийн зааврын дагуу зөвлөгөө зөвлөмж авч байж, хийлгэсэн тохиолдолд сөрөг гаж нөлөө гарах асуудалгүй.

-           Цаашдаа ямар зорилго тавин ажиллах вэ?

-           Манай эмнэлгийг нээгдэж байхад хүмүүс  гоо сайхны талаар  мэдээлэл муутай, зөв чиглүүлээд өгөх хүнгүй байсан. Тиймээс манайх гоо сайхны салбарыг  Монголдоо хөгжүүлэх зорилго тавьсан. Улмаар дэлхийн тренд эмчилгээг Монголдоо нэвтрүүлэн, гадагшаа явж байгаа хүмүүсийн урсгалыг багасгаж дотооддоо нийгмийн хариуцлагын хүрээндээ мөнгөний урсгалыг авч үлдэх, Монголдоо үйлчлүүлэх хүмүүсийн сонирхол, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Тун удахгүй гурав дахь салбар маань нээгдэх гэж байна. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Оюунжаргал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ