...
...

Хоёр жүжигчний “тэмцэл” эцэстээ хүрчээ

Жүжигчин Ө.Мөнгөнтулга гэхээр л харгис, хэрцгий эсвэл аймшгийн киноны дүр санаанд ордог нь нууц биш. Бүтээсэн дүрүүд нь үзэгчдэд ийм ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Эсрэг дүрийг амилуулж түүгээрээ үзэн ядуулна гэдэг нь тухайн жүжигчний хэр чадвартайг илтгэх биз. Харин сүүлийн үед тоглож байгаа кинонууд нь сайн аав, сайн ах, сайн найз гээд эерэг талын дүр бүтээж байгаа нь олны талархлыг ихэд хүлээгээд буй.  

Энэ удаад тэрээр жүжигчин Б.Анхбаяр, О.Долгор нартай хамтран “Эзэгнэгч” хэмээн уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. “Эзэгнэгч” уран сайхны киноны сураг сонсогдсон цагаасаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Мөн Мөнгөнтулгыг ямар дүрд тоглож үзэгчдийг гайхшруулах бол хэмээн хүлээгчид мөн цөөнгүй байгаа билээ.

Эсрэг дүрийг чадварлаг бүтээгч О.Мөнгөнтулга ямар дүр бүтээснийг, Анхбаяр, Мөнгөнтулга хоёр юунаас болж тэмцэлдэв, эцэстээ хаана дуусахыг, энэ хоёрын хэн нь жинхэнэ эзэгнэгч вэ гэдгийг мэдэхийг хүсвэл маргааш буюу 2-р сарын 24-нд нээлтээ хийх “Эзэгнэгч” уран сайхны киноноос та сонирхох боломжтой.

Дашрамд дуулгахад Ө.Мөнгөнтулга жүжигчин Б.Анхбаярт атаархаж явдаг гэнэ. Учир нь тэрээр дандаа л эсрэг дүрийг амилуулдаг бол харин эерэг дүрийг дандаа Анхаа бүтээдэг хүмүүс намайг хүлээж авах байдал нь дандаа харгис хэмээн хардаг хэмээн маазраад авна лээ. 

Нээлт: Тэнгис кино театрт 17:00 цагт 

Нээлт: Өргөө-3 буюу IMAX-т 19:00 цагт тус тус нээлтээ хийнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Эзэгнэгч Монголын уран сайхны кино

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • ташуураараа газар тулдаггүй юм даа монгол хүн.Муу ёр шүү

  • ӨМДӨНДӨӨ ШЭЭДЭГ ДҮР ЮМ БАЙХ ДАА

  • ta 2 sain jujugchid shuu. amjilt.

  • Шорон хүсэх юм биш халхын олон аавын хүүхдүүд зовж амьдардаг газар. Томроод байхгүй Томруулаад ч байхгүй аавын хүүхдүүд байдаг сав Та нар шиг нусгайнууд тэнд шууд майлдаг юм Баньд нараа

  • Новшнуудаа ийм хогийн юм битгий хийж бай. Сэтгэлгээ чинь ядуу дэндүү хоцрогдсон байна. Ийм кинонцорыг Сингапур Малайзад тээр дээр үед огт хөгжөөгүй байхдаа л хийдэг байсан юм Дандаа зодоо шорон цус нөж

Онцлох мэдээ