...
...

Мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун ёстой нэг амжуулдаг бүсгүй юм гээч...

2007 оны “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титмийн эзэн, 2011 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг "Шинэ үе" продакшнийг чимж, “Тусгай салаа”, “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр”, “Өдөр өдрийн нар” зэрэг кинонд тоглосноор нь үзэгчид андахгүй. Хэдэн үг олигтой хэлчихэж чаддаггүй мисс бүсгүйчүүдийн хажууд жүжигчний мэргэжлийг шаггүй эзэмшсэн болоод ч тэр үү жүжиглэлт нь цаанаа л нэг дотортой.  

“Jumping fitness” хэмээх спортын төрлийг эх орондоо дэлгэрүүлсэн тэрээр Монголд багшлах эрх авсны хоёрхон хүний нэг нь. Гэрэлчулуун нөхөртэйгээ хамтран хувийн фитнессээ өнгөрсөн оны 7-р сараас ажиллуулаад байгаа.

СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн мисс-жүжигчин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцааны мэргэжилтнээр суралцаж төгсчээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ урлагийн ажлаа ч орхигдуулсангүй. Улмаар гадаад руу хэлний мэдлэгээ сайжруулахаар сургалтанд хамрагдаж сертификат өвөртөлж ирсэн байна.

Үрийн зулай үнэрлэж ээж болсон Гэрэлчулуун төрөөд нэгхэн хонож байхдаа МҮОНТ-ийн Монголын нэг өдөр нэвтрүүлгийг хөтлөх санал авсан гэдэг. Ингээд тус телевизтэй байгуулсан хоёр жилийн гэрээгээ дуусгаад охид бүсгүйчүүдийг илүүдэл жингээс нь аврахаар фитнессийнхээ ажилд шуударчээ.

Харин шинэ оны дараахан ХУИС-д эзэмшсэн мэргэжлээ зэврүүлэхгүйн үүднээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж эхлээд байгаа аж. Сэтгэл зүтгэл байхад амжихгүй зүйл үгүй гэдгийг энэ бүсгүйгээс суралцмаар.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • yag l avatariin huuhen l haragdaad bdag umdaa.... tsarai muutai huuhnuud er ni goe baihiin tuluu yu ch hiihees butsahguishdee..... tentiisen mori shig huuhen zagvar deer bitii alhajii..... nastai bolohooroo duuchin dolgor guatai adilhan boloh baih.... unshij bga bol uurtuu sain tusgaj avdaa avatar mini...

  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт чинь дуучин Хаянаа байгаа шүүдээ

  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар орлогогүй нийт ажилтнаа цалингүй ажиллуулахдаа тулсан байж юун гадаад харилцаа, орлогч энэ тэр гэсэн мэргэжлийн бус шахааны гаруудын хэрэг юу байна Төрийн ажил дуучид жүжигчдийн реклам шоуныхаа завсар чөлөөгөөр хийдэг ажил ч биш

  • Нэгнээ сайн явахаар атаархаж, элдэв муугаар бичих юм, болиоч, өөрсдөө ийм хэмжээнд хүрч чадахгүй байгаа бол хувь заяатай эвлэрээд амьдар л даа, бусдад бүү атаархаж бай.

  • намбалаг Сайхан эмэгтэй. Амжилт

  • МӨӨМӨӨД Ш.А.А.Л.Г.А.А.Д МӨНГӨ НЭХЭЭД ШАРАА БОЛООД ЯВСАН ДУР ГУТСАН ДАА.АТААРХААГҮЙ ИЙМЭРХҮҮ ХҮҮХНҮҮД ХҮҮХЭД ЗАЛУУСТ МУУ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛООД ЯВААД ХАРАМСАХ ЮМ .ХӨДӨЛМӨРЛӨХ БИШ Б.Ө.Г.С.Ө.Ө.Р.Ө.Ө МӨНГӨ ОЛОХ ГЭХ БОЛЖ

  • Амжилт хүсье. Сайхан эмэгтэй. Монголчуудын атаа жөэөө гэж, тамын тогооны үлгэр шиг

  • ХЯТАД ЗАЛУУД Ш.А.А.Л.Г.А.С.А.Н ИХ Ч МӨНГӨ САЛГАСАН

  • Amjix uu. Xurungu oruulalt barilga baishin golduu shugam suljeenii ajliin xyanalt xiideg gazar. Uildveriin gazar geed uursduu zurj mungu tsoxinoo boloogui. Xayanaa, ene jujigchin geed tuurtsun garuud baixiin

  • Дундаж айлын царайлаг залуутай суусын уг нь . Хөгшин Болдтой явалдаад бгаашд. ДЭМИЙДЭЭ УГ НЬ

  • Nudee yaachihsan um b,setluulne gdg n bolgoo u daa

  • Хөөрхөн эмэгтэй шү. Нүднийхээ хоорондох зайг ойрхон харагдуулахаар будаж бвал бүр гоё харагдана.

Онцлох мэдээ