...
...

Эмэгтэйчүүдийн харцыг булаасан Channing Tatum тайчигч байжээ

Царайлаг, авьяаслаг, сэтгэл татам энэ залууг бид Step up бүжгийн тухай киногоор нь таних билээ. Тэрээр Албама хотод Кей болон Геленна Татум нарын найм дахь хүүхэд болон мэндэлж байжээ. Тэр багаасаа бейсбол, хөл бөмбөг тоглодог байсан төдийгүй Гринвиллийн их сургуулийн хөл бөмбөгийн тэтгэлэг хүртэл авч байжээ. 

Жүжигчин, бүжигчин, тамирчин залуу маань урлагийн карераа эхлүүлэхээс өмнө тайчих үзүүлбэр хийдэг байжээ. Авьяаслаг дайчин залууд өнөөдрийн их алдар нэрд гарахын төлөө хийгээгүй ажил байдаггүй гэнэ. 

Тэрээр нэгэн ярилцлагадаа "Би урлагт хайртай, бичих дуртай, бүжиглэх дуртай, жүжиглэх, загвар өмсөх, дуулах дуртай. Надад гайхалтай мэдрэмж төрүүлж байгаа бүхий л зүйлст дуртай. Энэ бүхнээр би өөрийн амьдралыг нээх гэж зүтгэж яваа" хэмээн хэлсэн байдаг. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ