...
...

Тойм: Монгол хүүгийн төлөөх Швейдүүдийн сайхан сэтгэл, G Time сүлжээний цагаар нэмэгдэх хохирогчид

Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох, халуун сэдвүүдийг тоймлон хүргэж байна.

G Time сүлжээний хохирогчдын тоо өдрөөр бус цагаар нэмэгдэж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна. G-Time-ийн ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 10-ны өдөр хилээр гарах гэж байхад нь баривчилсан. G-Time сүлжээний бизнест  манай улсын 12 000 орчим иргэд хамрагдсан байна. Үүний 7000 орчим буюу талаас их  нь Эрдэнэт хотын иргэд байгаа аж. Гэхдээ G-Time сүлжээний хохирогчид өчигдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газар, ЦЕГ-т олноор хандаж эхэллээ. Хохирогчдын тоог одоогоор тогтоох боломжгүй байгаа аж.

С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилыг хүлээж аваагүй

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ. Харин өнөөдөр Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзсан нь УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, өмчийг шууд булаасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэг болов. Ийнхүү Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэж байгааг С.В.Чемезов өөрийн биеэр санууллаа.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг Малайзын нисэх онгоцны буудалд хөнөөлөө

Ким Жон Нам-ыг Малайзын нисэх онгоцны буудалд явж байхад нь үл мэдэгдэх хоёр эмэгтэй түүнийг хортой зүүгээр хатган амийг нь хөнөөжээ. Сэжигтэн этгээдүүд хэргийн газраас оргон зайлсан байна.

Түүнийг Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр эмнэлэгт очих замдаа нас барсан байна.

Ким Жон Нам нэг хэсэг БНАСАУ-ын удирдагчийг өв залгамжлах хамгийн их магадлалтай хүнд тооцогдож байсан юм. 2001 онд тэрбээр Япон руу хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригджээ. Энэ явдлаас хойш Ким Жон Нам Макаод амьдарч байсан байна.

Малайз улсын цагдаагийн газрын мэдээлсэнээр "Хяналтын камеруудыг шалгаж үзэхэд Ким Жон Нам-ын дэргэд Ази царайтай хоёр эмэгтэй очоод холдсон ба тэд тэр даруй онгоцны буудлаас таксинд сууж явсан байна. Бид тэр хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн" гэжээ. Мөн сэжигтэн байж болзошгүй хоёр эмэгтэйг баривчилсан байна.

Ирэх сарын нэгнээс БНСУ шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлнэ

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр боллоо. Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болох юм. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болох юм.

1072 хувьцааны асуудлаар СЗХ-д хандлаа

Эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар өнөөдөр /2017.02.17/ Санхүүгийн зохицуулах хороонд албан бичиг хүргүүллээ. Тэд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамцад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар албан бичгээр хүсэлтээ гаргаж байгаа юм байна.

Тэд, хүсэлтдээ “Санхүүгийн зохицуулах хороо нь “санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага”-ын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хуульд заасан “Хувьцаа эзэмшигч нь: Өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, мэдээлэл авах, өөрийн эзэмшлийн хувьцааг компани эргүүлэн худалдаж авахыг шаардах, дүрмээр хязгаарлаагүй бол бусад хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа санал болгохгүйгээр, тэдний саналыг харгалзахгүйгээр хувьцаагаа захиран зарцуулах эрх болон бусад эрхийг” хэрэгжүүлэх эрхийг хангаж өгнө үү” гэжээ.

Монгол хүүгийн төлөө Швейд улсын ахлах сургуулийн 1000 гаруй хүүхдүүд жагслаа

Швед улсад 2007 оноос амьдарч эхэлсэн Жагаа хэмээх хүү энэ онд 18 нас хүрч Швед улсад амьдрах хугацаа дуусгавар болсон. Улмаар түүнийг Швед улсын шүүхээс албадан гаргах шийдвэр гаргасан юм. Гэвч түүний найз нөхөд хамтран суралцагчид нь түүний төлөө шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийсэн байна. Уг жагсаалд Швед улсын Global, Rytmus, Kulturama зэрэг гурван ахлах сургуулийнхан оролцон “Жагаа үлдэх ёстой” хэмээн энэ сарын 15-ны өдөр уриалсан юм. Тэдний жагсаал цуглаанд нийт 1000 гаруй сурагчид оролцож дуу хоолойгоо нэгтгэсэн ба жагсаалын үеэр бусдыгаа уриалж голлон оролцох хүү Монгол дээл өмсөн Жагаа хүүгийн талаарх мэдээллийг илүү олон хүнд хүргэж ямар ч үед түүнтэй хамт байхаа амлаж байлаа. 

Жагаагийн аав 2010 онд гэр бүлээрээ Шведэд ажиллаж амьдрах эрх, зөвшөөрөл авсан байна. 2012 онд ажиллаж амьдрах визээ сунгуулснаар гэр бүлээрээ үргэлжлүүлэн тус улсад амьдарч байжээ. 2014 онд хоёр дахь удаагаа визээ сунгуулах хүсэлт тавьсан ч 2016 оны хавар тэдний хүсэлтийг буцааснаар Итгэлтийн гэр бүл тус улсад цаашид ажиллаж амьдрах боломжгүйд хүрчээ. Жагаа шүүхэд давж заалдан, одоогоор хариугаа хүлээж байгаа аж.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • urvagchid zailtsgaa pizdanuudiig irekheer ni ekh ornoosoo urvasan gedgeer shorond khori

  • jagaa khemeekh bandy chi aav eejdee gomd.Tursun ekh ornoo khar elegtnuuded buu muul.Chamd uvug deedes garal uusel gej baigaa shuu.Uvug deedsiinkhee ur luu buu ushuglu, Bid mongolchuud shveduudees yalgarakh akhui soyol zanshil bidend bii.Kharamsaltai ny chi bolon chinii aav eej ul medegchid yum baina.Ekhdee gomd,Etsegtee gomd.Mongoliig muulakh chi muu gulug yu yum.

Онцлох мэдээ