...
...

Maртагдашгүй "Дугтуйтай зул сар"

Тэр жил тун хэцүү жил байлаа. Зул сарын баяр дөхөж байхад бид түрээсийн байранд, санхүүгийн асуудал тун хүнд байсан юм.

- Энэ жилийн баяр их даруухан өнгөрөх нь гэж би хүүхдүүддээ хэлэв.

- Тэгэлгүй яах вэ, ээж ээ, бид ойлгож байна. Яг л өнгөрсөн жил шиг хэмээн хүүхдүүд минь гунигтайгаар толгой дохиж байлаа. Гэр бүлээ саяхан цуцлуулсан бөгөөд нөхөр маань биднийг орох оронгүй, ганц центгүй үлдээсэн юм. Хүүхдүүдээ баярын өдрүүдээр хангалттай баярлуулж чадахгүй гэдэгтээ сэтгэл минь өвдөж байлаа. Бид гурван ч удаа түрээсийн байр сольж сүүлдээ би бүр цөхрөнгөө барсан юм. Гэвч хүүхдүүддээ Зул сарын баярыг сайхан дурсамжтай үлдээхийг үнэхээр их хүсч байлаа. Лиза охин маань бусдаас илүү тухгүй байрандаа санаа зовоод байв. Тиймээс би салсан нөхөртэйгээ Лизад орны бүтээлэг авч өгөхөөр тохиролцоод би өөрөө дэвсгэр даавуу авч өгөхөөр шийдлээ. Үнэ хямдарсан дэлгүүрээс усан будаг, өнгийн цаас авчихлаа. Баярын урд өдөр би дөрвөн хүүхэддээ гурав гурван дугтуй өгөөд Ах дүүсийнхээ юунд илүү дуртай, яагаад хайртай байдаг тухайгаа бич гэсэн даалгавар өгсөн юм. Бидэнд хүн бүрт сайн зан чанар байдаг шүү дээ. Дугтуйгаа наагаад гоёж чимэглээд унтахаар хэвтэцгээлээ. Лизаг би өөрийнхөө өрөөнд унтуулж, өөрөө бараг унталгүй тод өнгийн хөшиг өлгөж, ханан дээр хээ зурж хөшигтэй нь ижилсүүлэв. Үүр цайх дөхөж байхад би дуусаад унтаж байгаа Лизаг өрөөнд нь тэврэн оруулсан юм. Өглөө чихэнд минь догдлон чивнэх дуугаар би сэрэв.

- Ээж ээ, ямар гоё юм бэ Орой болоход би хүүхэд бүрт бяцхан бэлэг өгөөд, хүүхдүүдийн өөрсдийнх нь бичсэн дугтуйнуудыг тараалаа. Хүүхдүүд өөрсдийнхөө тухай бичсэн ойр дотны хүмүүсийнхээ хайрын үгийг уншаад уйлж байсан юм. Ялангуяа үргэлж зангуулж байдаг, бяцхан сахилгагүй Эрик хүү маань хамгийн их сэтгэл нь хөдөлсөн байлаа. Крис түүнд ингэж бичжээ: “Би Эрикийг зоригтой болохоор нь хайрладаг”. Миа охин минь бичихдээ: “Эрик манай гэр бүлд хамгийн нийтэч, хамгийн их бусадтайгаа харьцдаг хүүхэд”. Лиза дүүгээ модонд сайн авирдаг гэж магтжээ.

- Ээж ээ, намайг ийм их хайрладаг гэж би мэдээгүй шүү дээ Хорвоод хамгийн чухал зүйл бол нэгнийгээ үнэлэх, баярлуулж чаддаг байх, мөн бяцхан ч гэсэн гэнэтийн бэлэг барьж баярлуулж байх чухал. Өнөөдөр би хөл дээрээ зогссон, гэр бүлээ хангалттай авч явж байгаа. Бидэнд элбэг хангалуун олон баяр тэмдэглэх боломж гарсан. Гэвч одоо хүүхдүүдээсээ ямар баяр хамгийн дурсамжтай үлдсэнийг асуухад бүгд нэгэн дуугаар Дугтуйтай Зул сар гэж хэлдэг...

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ