...
...

“Титаник”-ийн сүйрэл мөсөн уулнаас болоогүй байх магадлалтай

       Титаник хөлөг онгоцын сүйрлийг мөсөн уулнаас болсон гэж маш удаан хугацааны турш үзэж байсан. Тэгвэл зөвхөн мөсөн уулнаас болоогүй байх магадлал өндөр гэнэ. Тухайлбал, Титаникийг  бүтээхэд хоёр жилийн хугацааг зарцуулсан байна. Харин энэ хугацаанд найман хүн нас барж, ойролцоогоор 246 хүн бэртэж гэмтжээ. Бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүсийн ихэнх хэсгийг өсвөр насны хүүхдүүд эзэлж байв. Магадгүй олон харуусал, харамслаас болж хөлөг сүйрсэн байх магадлалтай гэж үздэг байна.

         Мөн өөр сүйрэх шалтгааныг эрдэмтэд дэвшүүлэх болжээ. Тодруулбал, хөлгийн их биед гал гарснаас болж осолдсон байх магадлалтай гэнэ. Хөлгийн шатахууны нөөц маш их байсан бөгөөд тэнд багахан гал гарч, хэд хоногийн турш мэдэгдэлгүй ноцсон байх магадлалтай. Сүүлд авсан хөлгийн гэрэл зурагнаас үзэхэд 10 метр гаруй урттай шатсан ул мөр байсан аж. Тус ором нь хөлгийн их биеийн баруун урд хэсэгт байсан бөгөөд мөсөн уул мөргөсөн газартай давхцаж байгаа аж. Тиймээс мэргэжилтнүүд мөсөн уултай мөргөлдөх үед тус газар галаас болоод нимгэрч, муудсан байсан тул маш амархан цоорч, хөлөг живэхэд хүрсэн гэж үзэх хүмүүс ч байна.

      Бас нэгэн сонирхолтой баримт нь Титаникт байсан хүмүүс бүгд амьд гарах магадлалтай байсан гэнэ. Хөлөг онгоцны ослоос амьд гарсан хүмүүсийн ярьж буйгаар мөсөн уул мөргөсөн шөнө ажилчид ойр хавьд ямар нэгэн усан онгоц явж байгаа эсэхийг шалгаж, аврах боломжтой эсэхийг судласан байна. Харин тэдний хажууханд зөрж өнгөрсөн нэгэн нэр нь үл мэдэгдэх нууцлаг онгоц байсан боловч тус бололгүй холдон явсан гэж ярьцгаажээ. Хэрэв тухайн үед нууцлаг онгоц тэдэнд тус хүргэсэн бол олон хүний амийг аварч болох байсан байна.

       Титаникт маш олон ачаа, бараа тээвэрлэн явж байсан гэдэг. Харин тэр ачаан дунд зандаршуулсан “Муми” авч явсан гэсэн яриа байдаг байна. Муми нь байгаа газраа сөрөг инергэ дагуулдаг муу нөлөөтэй гэж үздэг. Магадгүй “Муми” сүйрэлд нөлөөлсөн гэж үзэх хэсэг бүлэг хүмүүс байдаг байна.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • ha ha yun tenegteed bgrai,erguu mal bish,iim yumand huurtaad,dansaa ugnu ain bitgii sdakaaj,tegej chamd hulahduuldag hun blaa yu,ain

  • Одоо шууд эхлээрэй! http://Cash4Visits.com/ref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Оролдоод үзээрэй. Маш амархан шүү хүмүүсээ!

Онцлох мэдээ