...
...

Трамп улсаа нэгтгэхээ амлалаа

Доналд Трамп тангараг өргөхийн өмнөх орой буюу өчигдөр болсон цуглаан дээр үг хэлж Америкийг нэгтгэхээ амлалаа.

Вашингтоны Линкольн Мемориал хөшөөний өмнө ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр өөрчлөлт авчрахаа амласан төдийгүй Америкийг дахин аугаа болгоцгооё хэмээн уриалсан юм.

Хоёр цаг үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр Трампын гэр бүлийнхнээс гадна жүжигчин Жон Войт, Сөүл Мэн, дуучин Сэм Мүүр нар оролцсон байна.  

Өмнө нь Ноён Трамп Виржиниа дахь үндэсний оршуулгын газар цэцэг өргөжээ.

Энэхүү баяр олон нийтэд нээлттэй болсон бөгөөд Тоби Кэйт, Лий Грийнвүүд нарын одод тоглолтоо сонирхуулсан юм.

Төгсгөлд нь ноён Трамп “Бид улс орноо нэгтгэх гэж байна. Бид америк хүн бүрийн оролцоотойгоор улсаа аугаа болгох замд ирээд байна. Хүн бүр, үүнд дотоодын хотууд ч хамаатай.

Би сонгуулийн кампанит ажилдаа амжилт гаргасандаа олон удаа эргэлзэж байсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр иргэд мартагдаад байсан л байх. Одоо та нар мартагдахыг хүсэхгүй байгаа биз дээ.

Ажлын байруудыг буцаан олгож, хил хязгаар цэргийн хүчийг нэмэгдүүлэх, олон жилийн турш хийж байгаагүй олон ажлыг хийх цаг мөчид бид ирээд байна. Бид өөрчлөгдөх болно гэдгийг амлаж байна" хэмээн хэллээ. 

Харин тэргүүн хатагтайн суудалд залрах Меланиа “Маргааш бид ажлаа эхлэх гэж байна” хэмээн товчхон үг хэлэв.

Трамп хурсан олонд “Бидэнд ухаалаг хүмүүс их бий. Энд оюуны өндөр чадавхтай хүмүүс энд цурларсан ч байж болох юм гээд Нью Йоркийн нислэгийн NFL компанийн эзэмшигч Вүүди Жонсоныг Британийн элчин сайдаар илгээх тухай цухас дурдав.

Трамп эв нэгдлийн төлөө гэж уриалсан боловч тэрбумтан хөрөнгө оруулагч Жорж Сорос түүний эсрэг дайралт хийж эхлээд байгаа.

Давосын эдийн засгийн чуулган дээр Трампыг луйварчин, луйварчнаас дарангуйлагч болох гэж байна хэмээн хэлсэн юм.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ