...
...

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны сургалт зохион байгуулж эхэллээ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болсонтой холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт албаны сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж буй 658 алба хаагчийг  хамрууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр,  Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаа судлалын тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд нар оролцож, шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, сургалтын зорилго, чиглэлээр алба хаагчдад мэдээлэл өгсөн юм.

Сургалтын гол зорилго нь Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол улсын Эрүүгийн хууль, Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдтэй нийцүүлэн хэрэглэх мэдлэг ур чадварыг олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид мэргэшүүлэхэд оршиж байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ