...
...

Б.Одбаяр Хятадын кино наадмаас "Шилдэг киноны хөгжим" шагнал хүртлээ

Өнгөрсөн оны 11-р сарын 29-с 12-р сарын 9-ны хооронд "Festival du cinema chinois de Paris" буюу Францын Парис хотноо болдог бүх Хятадын 11-дэх кино наадмаас хөгжмийн зохиолч Б.Одбаяр ( Оки ) "Үхэрт хүйтэн" киноны хөгжмөөрөө "Шилдэг киноны хөгжим" шагнал хүртсэн байна. Тус наадамд 100 гаруй уран бүтээл оролцсон бөгөөд "Үхэрт хүйтэн" киноны найруулагчаар бидний сайн мэдэх "Чингис хаан" ОАУСК-ны Бөртэ хатны дүр бүтээсэн ӨМӨЗО-ны жүжигчин, найруулагч Шүрэнхуар ажиллан энэхүү бүтээл нь мөн шилдэг угсаатны киногоор шалгарчээ.Хөгжмийн зохиолч Б.Одбаяр нь Татар ажиллагаа, Аав зэрэг кинонууд дээр хөгжмийн найруулга дээр нь ажиллаж баасан чадварлаг уран бүтээлч юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ