...
...

Обама цэргийн нууц задруулсан трансжендерийн ялыг хөнгөрүүллээ

2010 онд нууц баримт бичиг задруулсан хэргээр ял эдэлж байгаа Челси Мэннингийн ялыг хөнгөрүүллээ. Тэрээр армид байхдаа Ирак, Афганистанд явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагааны бодит үнэнийг илчилсэн нууц мэдээллийг WikiLeaks сайтад өгсөн юм. 

29 настай АНУ-ын армийн албан хаагч Челси, хүйсээ солиулж нэрээ Брэдлэй Мэннинг болгон өөрчилсөн. 2045 онд суллагдах байсан бол 5-р сарын 17-нд суллагдахаар болжээ.

Тэрээр 2013 онд улс хоорондын нууцыг задруулсан хэрэгтээ 35 жилийн хорих ял сонссон юм. 

Брэдлэй Мэннинг Канзас мужийн Fort Leavenworth-ийн цэргийн хориход хоригдож байгаа бөгөөд ноднин хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн байна.

Тэрбээр 2012 онд хүйсээ солиулах хагалгаанд орсон бөгөөд Мэйнинг шоронд даавар тэнцвэржүүлэх эмчилгээ хийснийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан аж.

Ноён Обама ерөнхийлөгчийн хувиар хийсэн эцсийн ажлуудын нэг нь 209 хүний ялыг хөнгөрүүлж, 64 хүнд уучлал үзүүлсэн байна.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ