...
...

Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагаас СЕХ-ны байранд  АНУ-ын зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америк харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.  

09:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүй болгохтой холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

11:00 цагаас “Пума империал” зочид буудлын хурлын танхимд Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулж буй талаар “Зөв онош-Зөрүүгүй шинжилгээ” хэвлэлийн хурал зохион байгуулна. 
11:00 цагаас Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд ЦЕГ-аас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын Хүрээ танхимд  Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбоо, БНСУ-ын Кённам дахь үсчин, гоо сайхны холбоо хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол болно.

11:00 цагаас “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Хаппи Веритас” оношилгооны төв мэдээлэл хийнэ.

11:00 цагаас “Сити” их сургуульд Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагаас "Эдийн засгийн өнөөдөр ба өнөөгийн гарц" сэдэвт хэлэлцүүлгийг хийнэ.  Хэлэлцүүлэгт эдийн засагчид оролцож байр сууриа илэрхийлэх, судалгаа, үндэслэл, цаашдын гарцын талаар танилцуулна.

14:00 цагаас Зайсангийн “Оргил” супер маркетын дээр байрлах “Матрикс” салонд Солонгосын үсчин, гоо сайханчид оддын үс засалт, нэйл арт, мэйк ап, сүүлийн үед Солонгосын оддын дунд алдаршаад байгаа массажны аргаар нүүрний хэлбэрийг өөрчлөх гэх мэт олон шоу үзүүлбэрүүдийг сонирхуулна.Арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун оролцоно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ