...
...

Архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр иргэд архинд хордож нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулсан байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан: "Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна" гэв.

Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: "Нийслэлийн хэмжээнд нийт 36 хүн хордсон гэсэн онштойгоор эмчлүүлсэн. Тэдгээрээс онц ноцтой нөхцөл үүссэн тохиолдол байхгүй. Иргэд архи болон хүнсний бүтээгдхүүнээс хордсон сэжигтэй үйлдэл анзаарвал түргэн тусламжийн 103 утсанд яаралтай мэдэгдэж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Мөн баталгаагүй архи болон хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй байх. Худалдан авч байгаа бараа бүтээгдхүүнийхээ шошиго, болон хугацааг сайтар нягталж үзэх хэрэгтэй байна" хэмээн мэдээллээ.

Уг ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ахалж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй байгуулжээ. 

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Энэ авгайн архины уйлдвэр гэжийн шдэ тэгээд одоо юун гишуун нтр вээ

Онцлох мэдээ