Шинэ үе продакшны өсөх ирээдүйтэй залуу жүжигчин А.Энхжин Дорнод аймгаас угшилтай айлын ганц хүү юм.
Аймгийнхаа дунд сургуульд шугам зургийн багш хийдэг байсан аав нь өдгөө хувиараа ажилладаг. Харин түүнийг их л балчир ахуйд ээж нь өөд болсон харамсалтай явдал тохиолджээ. Талийгаач ээж нь 1992 онд “Монголын сайхан бүсгүй” уралдаанд амжилттай оролцож байсан, сайхан эмэгтэй байсныг жүжигчин залуу дурсан ярьсан байдаг.
“Шинэ үе”-ийнхнийг авто осолд өртөхөд А.Энхжин бэртэл авч сар орчим эмчлүүлсэн юм. Мөн А.Энхжинг тус продакшны жүжигчин асан Т.Билгүүнтэй адилхан гэлцдэг.
Энэ талаар тэрээр “Чадварлаг жүжигчин, сайн ахыгаа алдсан намайг түүнтэй тэгж харьцуулах таатай байхгүй нь ойлгомжтой. Хүмүүсийн намайг харьцуулж, адилтгаж байгаа нь илт мэдрэгддэг байлаа. Миний байгаа байдал, биеийн хэлбэр, төрх, харц ахынхтай их төстэй. Заримдаа хоолой ч төстэй сонсогддог. Тийм болохоор хүмүүст адилхан харагддаг байж магад. Ахынхаа ур чадварын энд хүрэх болоогүй ч би өсөж яваа жүжигчин. Ахынхаа хийж чадаагүй, хийхийг хүсэж байсныг нь гүйцээхийг хүсдэг” хэмээн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Suuliin togloltiin uzsen yah ch argagvi jujiglej bga n taligachtai unher adilhan sanagdsan bas sain jujgeldeg bolson bnle usku taligachin hooson zaig nuhuj chadah baih
ene Bilguuniig hujaad urvasan geed baigaa hognii iurmeg hol ochij huts, hunii uhleer tsogloom hiigeed bn u
yun Bilguun be Bilguun chini unen tasarhai avyastai zaluu baisan gadna torh ch neg ih anduuraad baihaar bish gehdee osoh ireeduitei jujigchin baij boloh ym
БИЛГҮҮН ЧИНЬ ХУЖААД УРВАСАН БИЛ ҮҮ
bi bas ene zaluug Bilguun gej bodood bdag bsan