...
...

Булгийн ундаргыг шороогоор дарснаас болж усанд автсан айлуудад аврах ажиллагаа явуулна

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны айлууд усанд автаж хүн байтгуай машин техник ч явахад хэцүү байдалд ороод байгаа аж. Оршин суугчдын мэдээлж буйгаар бол урьд нь хэсгийн ахлах хийж байсан н.Сумъябазар гэгч этгээд хууль бусаар булгийн ундаргыг таглаж айлуудад газар өгснөөс болж энэхүү асуудал үүссэн гэнэ. Ингэхдээ тэрээр булгийн ундарга гардаг долоо, найман амыг бөглөж 20 гаруй айлд хууль бусаар газар өгсөн тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан хийж тухайн нутаг дэвсгэр дээр ямар арга хэмжээ авах талаар ярилцжээ.

Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцож булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч даргад өгчээ.

Тухайн хэсэгт Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан тухай албан эх сурвалж мэдээллэж байна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн ч хөдөөнөөс шилжин ирэгсэд хаа дуртай газраа хашаагаа хатгаж буужээ. Уг нь тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэн тухай албаныхан онцолж байв. Ямартай ч хотын удирдлагууд өөрсдийн биеэр тус газар хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцсанаар усыг соруулах болон аврах ажиллагааг яаралтай явуулахыг Онцгой байдлынханд даалгасан байна.

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • эрт цагаас булагын усанд бохир зүйл хийх.булагын эхэнд буудаггүйг есыг алдахаар аргагүй шүү дээ.

  • Уул ус бохирдуулдаг ийм новшнууд байгаль сайхан хариугаа авч болж

  • Лус савдаг догширчээ.Монгол хүн хэзээ ч булаг, шандыг таглаж бууж байгаагүй, харин хайрлан хамгаалж ирсэн, Өвөг дээдсийн ёс заншлыг уландаа гишгэснээс Хөх Тэнгэр гэсгээн цээрлүүлж дээ.

Онцлох мэдээ