...
...

Маргааш юу болох бол

Таамаглал :
1. Хэрэв М.Энхболд ялбал:
Хэмжээгүй их мөнгө, сайн зохион байгуулалт, хүчирхэг ПиАр байвал Монголын ард түмний саналыг "хайрцаглаж" болох юм байна гэсэн дүгнэлийг хийж болохоор байна. Цаашид болох бүх сонгууль яг ийм замаар явна. Монголын төрийн эрх барих эрхийг 100-гаас дээш сая доллар төлсөн компани, бүлэглэл барьдаг, ард түмэн өөрийн төрийн эрх барих ганц боломжоо, саналаа дуудлагаар худалддаг тогтолцоонд шилжинэ.
Сонгуульд ялагдсан женко, хиншүү хоёр зүв зүгээр томоотой хараад сууна, тахимаа өгнө гэдэгт жаахан эргэлзэж байна. Жил дамнасан удаа дараагийн шүүх хурлууд явагдана. тэгээд нэг юм болно.
2. Хэрэв Х.Баттулга ялбал:
Үндэсний үзлийг, үндэсний эрх ашиг гэдэг зүйлийг туг болгоод их мөнгөөр өрдөөвөл бас үр дүнд хүрч болохын дохио. АН М.Энхболдоос дутахгүй мөнгө тарааж буй нь ойлгомжтой. Одоо харж байхад АН-аас М.Энхболдын түвшинд хүрч мөнгө гаргаж чадах цорын ганц гэж хэлж болохоор нэр дэвшигч нь Х.Баттулга байсан юм байна. Нэг онцлог нь Баттулгын дэмжигчид пээнүүд нь чин сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ оролцож байгаа нь илт анзаарагдхаар байна.
Сонгуульд ялагдсан Ми, МАН хоёр тун сайхан шударга өрсөлдөөн боллоо мөр мөрөө хөөе гэхгүй л болов уу. тэдний хэрүүлд шүүх, цагдаа, прокурор, ҮХЦэц зэрэг байгууллагууд татагдан оролцож хэн нь илүү "бяртай" вэ гэдгээ үзэх хэрэг гарах байх.
3. Хэрэв С.Ганбаатар ялбал:
Ард түмэн жинхэнээсээ МАНАН-гаас салахыг, тэднээс өшөөгөө авахыг хүсч байгаагийн илэрхийлэл. Монголд цаашид улс төрийн цоо шинэ хүчин, цоо шинэ үзэл санаа, төрийг барих цоо шинэ хүмүүс бий болж төлөвших шаардлага, уриа дуудлага хэмээн хүлээн авч болно.
Сонгуульд ялагдсан МАН, АН хоёр бүх хүчээрээ, бүх арга залиараа, Ганбааг хүлээн зөвшөөрөхгүй байх арга саамыг эрэлхийлнэ. Гамбаа суудлаа хадгалж үлдэхийн тулд тэдний уяаны гөлөг болох, эсвэл УИХ-ыг тарааж шинэ сонгууль зарлах талаар маш хүчтэй дайн эхлүүлэх, эсвэл хугацаанаасаа өмнө огцрох хэрэгтэй болно. Харин ингэж чадвал ард түмэн Ганбаагийн талд зогсож магад.
4. Хэрэв ирц бүрдэхгүй, хэн нь ч ялахгүй бол:
Дахин сонгууль зарлагдана. энэ гурав солигдоно. хар пи ар гэдэг зүйлд төгсгөл ирнэ. нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөрөө, мэдлэг ухаанаараа өрсөлддөг шинэ жишиг тогтоно. Татвар төлөгчид 14 орчим тэрбум төгрөгөөр шатах байх. Гэхдээ энэ бол МАНАН-г сургахад зарцуулсан сургалтын төлбөр болох тул маш зөв хөрөнгө оруулалт хэмээн тооцож болно. Гарз биш түүнээс их орлого олох боломж. Иймд би ядаж өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшилдээ бат зогссож саналаа өгөхгүй. Тэд баасаараа булж байхад баярлаж алгаа ташихгүй.
5. Хэн нь ч олонхийн саналыг авч чадахгүй бол хамгийн олон хүний санал авсан хоёр нэр дэвшигч дахин санал хураалтанд оролцох байх. төрийн наадмыг ЭБИ маань дахин нээж бас нэг өвөрмөц амжилтын эзэн болох биз. Золтой аавын хүү магад шүү
Д.Уламбаяр

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ