...
...

Ууж байсан шар айрагныхаа шилээр цохиж, амь насыг нь хөнөөжээ

     Шинэ жилийн баяр болж, иргэд албан байгууллага олон хоног дараалан амарч байгаатай холбогдуулан залуучууд баяр тэмдэглэж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осолд орох, осгох, хөлдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн золиос болох, цаашлаад амь насаа алдах тохиолдол олноор гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

   Ялангуяа залуучууд архидан согтуурсан үедээ омголон, хөөрүү зангаасаа болж бусадтай маргалдаж, улмаар амь насаа алдах, нөгөө нь гэмт хэрэгтэн болж хоцрох эрсдэл та бидэнд ойрхон байна гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс дараахь мэдээллийг бэлтгэлээ.

-ТҮРГЭНИЙ ЭМЧ НАРЫГ ИРЭХЭД ХОХИРОГЧ АМЬСГАЛ ХУРААСАН БАЙЖЭЭ-

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 8-р хороо 11-р хороололд байрлах нэгэн шөнийн клубт 24 настай залуу бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг энэ сарын 26-ны өдөр буюу өнгөрөгч даваа гаригт гарсан.

    Албаныхны мэдээлж буйгаар, хэрэг гардаг өдөр М гэх залууг бааранд байхдаа ширээгээ андуурч суухад нь А гэгч этгээд согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байна. Амиа алдсан болон зодсон хоёр хүн 24, 25 насны залуус байсан бөгөөд одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

   Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дээрх хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Мөн хүн амины хэрэг гарсан баарны зохион байгуулагчтай холбогдож тухайн өдөр болсон явдлын талаар мэдээлэл хүссэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

     Энэ сарын 26-ны шөнө тус бааранд үйлчлүүлж байсан иргэд болон бусад гэрчүүдээс авсан мэдээллээр хүн амины хэрэг гарахад шөнийн 02:00 цаг болж байсан, амиа алдсан залуу дээд сургуулийн оюутан байсан аж. Тухайн үед хохирогч болон амь насыг нь хохироосон гэх этгээдүүд согтуу байжээ.

   Хохирогч залуу баарны үүдэнд гарч тамхи татаад эргэж ширээндээ суухдаа зэргэлдээ байсан ширээнд андуурч сууснаар маргаан үүсч, улмаар М гэгч ууж байсан шар айрагныхаа шилээрээ толгойн тус газарт нь цохисноор хохирогч ухаан алдаж унасан байна. Зодоон болсны дараа баарны ажилчид болон хамгаалагчид зохицуулахаар ирэхэд залуу ухаан алдаж унасан байсан тул цагдаад дуудлага өгч, Яаралтай түргэн тусламж дууджээ.

 Хэрэг гармагц баарны үйл ажиллагааг зогсоож, үйлчлүүлэгчдийг гаргажээ. Түргэний эмч нарыг ирэхэд хохирогч хэдийнэ амьсгал хураасан, хэргийн газраас хүний         Болсон явдлын талаар таксины жолооч М хэлэхдээ “Тэр өдөр хэдэн хүн аваад энэ баарны үүдэнд буулгасан. Эргээд явахдаа өөр үйлчлүүлэгч авахаар 20 орчим минут хүлээсэн. Яг тэр үед баарнаас хүмүүс олноороо гарч ирж байсан. Цагдаа нар ирчихсэн болохоор баарыг цаг хэтрүүлсэн гээд хааж яваа юм байна гэж бодсон. Гэтэл тэр баарнаас гарч ирсэн гурван залуу “Энд хүн алуулчихлаа” гэсээр миний машинд суусан юм. Юу болсныг сонирхоод асуухад нэгнээ толгойнд нь шилээр цохиод унагачихсан, нөгөөх нь үхчихлээ гэж ярьж байсан.

   Тэр өдөр хэдэн зуун хүн ч энэ бааранд байсан юм хөл толгойгүй л олон хүн өдөр шиг холхиж байсан. Энэ хавьд тамхи бохь зардаг хүмүүс, таксины жолооч нар гээд бараг бүгд л энэ хэргийн тухай мэдэж байгаа. Ер нь хороолол, сансарын баарнууд 12 цагаас хойш битүү хүнтэй байдаг. Зодоон цохион хийнэ гээд согтуу хүмүүс их хэцүү шүү дээ” хэмээн ярилаа.

    Санамсар болгоомжгүйгээс болон архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон, цаашлаад амь насаа алдсан гэх харамсалтай хэргүүдийн нэгээхэн жишээ энэ юм.

     Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хүн архидан согтуурсан үед биеийн бүхий л судас нарийсч, судасны хана нь нимгэрсэн байдаг аж. Харин судас нарийссан үедээ тархиндаа бага зэргийн гэмтэл юм уу, цохилт авахад цус харвалт амархан үүсдэг байна. Мөн архидан согтуурсан үедээ хүн цохиулан унахдаа аливаа биетийг хүчтэй мөргөдөг учраас хүнд гэмтэл авдаг байна. Үүнээс үүдэн тархинд цус харвалт үүсэх буюу ухаан алдах нь амархан байдаг аж. Иймд баяр ёслолыг хэт задгай тэмдэглэж өнгөрүүлэх, согтуурсан үедээ гэнэтийн болгоомжгүй үйлдлээсээ болж насан туршдаа гэмт хэрэгтэн болж үлдэх эрсдэл ойрхон байгааг сануулах нь зүйтэй.

Эх сурвалж: Medee.MN

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ