...
...

Өвөр Монгол Гаадаа Мээрэн шиг баатартай болжээ

    Өвөр Монголд манай Монгол шиг малын бэлчээр хангалттай байдаггүй. Энэ үүднээсээ ч мал маллахад тун бэрх болсон. Үүнтэй холбоотой хүн амьны хэрэг хүртэл гарчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-нд Өвөр Монголын Хорчин зүүн гарын дунд хошууны иргэн Үнэнч хэмээх монгол үндэстэн залууг цагдаа нар аллагын хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрээр Вэй овогт хятад иргэний хонийг хариулдаг байсан гэнэ. Түүнийг  эзэд нь байнга хэл амаар болон биед нь халдан дарамталж, хонио таргалуулахгүй бол цалинг нь хасна гэж сүрдүүлдэг байжээ. Улмаар зөрчил туйлдаа хүрснээр Үнэнч Вэй овогтын гэр бүлийн Вэй Жянчи, Вэй Жянчен, Вэй Жянгуо, Ан Шяопин гэсэн дөрвөн хүний амийг хороосон байна. Одоогийн байдлаар хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.


  Энэхүү аллагын дуулиан Өвөр Монгол даяар тарж, бэлчээрийг нь бохирдуулж, булаах, үндэс угсаагаар ялгаварлан ханддаг бодлогыг эсэргүүцсээр ирсэн 5.8 сая хүний бухимдлыг төрүүлжээ.
     Тус хэргийн тухай сошиал ертөнцөд тарж Өвөр Монголчууд Үнэнчийг дэмжсэн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна. Зарим нэг хүмүүс Үнэнчийг “Хорчин зүүн гарын дунд хошууны тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Гаадаа мээрэн”-тэй зүйрлэн ардын баатарт өргөмжилж байгаа гэнэ. Гаадаа мээрэн нь 1931 онд газар нутгаа Хятадын түрэмгийллээс хамгаалж яваад амиа алдсан түүхэн хүн юм.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)

Онцлох мэдээ