...
...

Ц.Ариунболд: Р.Нямдорж Х.Баянмөнх аваргыг Бөхийн өргөөнөөс ЗАЙЛ гэж хөөж байсан

   МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг огцруулах тухай асуудал ойрын өдрүүдэд нэлээд хүчтэй яригдах болсон. Энэ асуудлаар энэ сарын 7-нд холбооны гишүүд нь хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өгсөн билээ. МҮБХ ямар шалтгаанаар тэргүүнээ огцруулах болсон талаар “Ээлжит бус Их эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн туслах Ц.Ариунболдтой ярилцлаа.

- МҮБХ-ны Цэцийн гишүүд Р.Нямдоржийг огцруулахаар мэдэгдэл хийсэн. Ямар шалтгааны улмаас огцруулах болов?

- Саяхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж  МҮБХ-ны талаар мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд ямар ч үнэн зүйл байхгүй, цэвэр гүтгэлэгийн чанартай байсан. Мөн бидний энэ сарын 10-нд хуралдуулах гэж байгаа “Ээлжит бус Их эе”-ийн хурлыг хууль бус гэж үзэн  А.Сүхбат, н.Амгаа, н.Дуламсүрэн, Х.Баянмөнх гэсэн цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2014 оны зургаадугаар сарын 24-ний хурлын шийдвэрийг худал гаргасан гэсэн. Цэцдийн зөвлөлийн гишүүд хурлын тогтоолоор баталгаажсан эрхтэй хүмүүс байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, миний эсрэг шүүхийн тогтоол гаргасан гэж Р.Нямдорж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч бодит байдал дээр тийм зүйл байхгүй байхад биднийг гүтгэсэн.  Мөн их хэмжээний мөнгө завшсан гэж хардаж байна.

- Тус хурлаар ямар шийдвэр гарсан болоод Р.Нямдорж ийн эсэргүүцэж байгаа юм бэ?

- 2014 оны зургаадугаар сарын 24-нд цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаад  “Ээлжит бус Их эе”-ийн хурлын товыг тогтоож, тэргүүнээ сонгоё гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Р.Нямдорж “Ээлжит бус Их эе”-ийн хурлыг хийлгэхгүй, цэцдийн хурал хуурамч, зургаан хүний гарын үсгийг дууриалган зурсан, 67-оос 63 хүн ирж хурлын ирц хүрээгүй байсан гэж үзсэн. Тийм учраас энэ хурлыг хүчингүйд тооцож, шийдвэрийг ч мөн хүчингүй болгож  өгнө үү гэж Р.Нямдорж анхан шатны шүүхэд хандсан. Түүнээс хойш энэхүү хэрэг хоёр жилийн хугацаанд гурван шатны шүүхийг дамжиж, энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүхээс  001ХТ201600560 тоот шийдвэр гарч Р.Нямдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ сарын зургааны өдөр Р.Нямдорж энэхүү хэргийг ахин сөхөн шийдэгдсэн хэргийг шийдэгдээгүй мэтээр ард түмэнд буруу ойлголт өгөх мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхлээд байна. Тэгээд зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ энэ эрүүгийн хэрэг нь цэцдийн зөвлөлийн гишүүдтэй ямар ч хамааралгүй. Тухайлбал, 2014 онд гарсан шүүхийн шийдвэр дээр ажиллаж байсан байцаагч Б.Байгальмаад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Учир нь Б.Байгальмааг А.Сүхбат аваргын талд орж, хууль бус шийдвэр гаргасан гэж хэрэг үүсгэсэн байна лээ. Энэ нь манай ажлын хэсэг буруу хэрэг хийсэн гэх ойлголтыг хүмүүст өгч байна.  Р.Нямдоржийн ингэж буй гол зорилго нь одоо болох “Ээлжит бус Их эе”-ийн хурлыг хойшлуулахад чиглэж байгаа юм. Энэ хурлаар  МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэх учир Р.Нямдорж ингэтлээ улайрч байна.

- Б.Байгальмаа одоо ажлаа хийж байгаа юу?

- Б.Байгальмаа жилийн өмнө Америк гарсан гэсэн. 2014 онд гарсан шийдвэрийг эсэргүүцэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэж,  “Ээлжит бус Их эе” хурлыг дахин хойшлуулж байгаа нь зохимжгүй юм.

- Шүүхийн шийдвэрт Б.Байгальмаа нөлөөлсөн гэдгийг нотлох баримт бий юу?

- Энэ тухайд Б.Байгальмааг Америкаас авчраад шалгадаг газар нь шалгах хэрэгтэй. Тухайн үед шүүхээс хуурамч гарын үсэг байхгүй, бүгдийнх нь гарын үсэг өөрсдийнх нь гэсэн шийдвэрийг гаргаж, тогтоосон. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжилгээ хийж, эдгээр хүмүүсийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлтийг гаргаж баталснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Гэтэл үүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Шүүхэд хэрэг үүсгээд яваад байхаар “Ээлжит бус Их эе”-ийн хурлыг хуралдуулж, Р.Нямдоржийн албан тушаалыг хэлэлцэж чадахгүйд хүрч байгаа юм.

- Р.Нямдоржийн МҮБХ-ны тэргүүний албыг хаших хугацаа дууссан уу?

- 2003 онд тэргүүн байх хугацаа нь дууссан. Р.Нямдорж 1998 оноос хойш энэхүү албан тушаалыг хашиж байгаа. Одоо бараг 25 жил болж байна.  Эрхийнх нь хугацаа дуусаад аль хэдийн 13 жил өнгөрсөн гэсэн үг. Энэ асуудал дээр Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат, О.Балжиням гэх мэт зургаан аварга нэгдэн гарын үсэг зурсан. Бид МҮБХ-оог шинэчилж, Гацууртын Л.Чинбатыг  сонгоё гэж үзэж байгаа. Тиймээс нөгөөдрийн хурал дээр Л.Чинбатыг  нэр дэвшүүлнэ. Бид Л.Чинбатад хүсэлт тавьж, аваргуудын зөвлөлөөс “Заллага бичиг” явуулсан. Монгол Улсын одоо байгаа 10 аваргаас зургаа нь үүнийг дэмжиж байгаа. Тэгээд ч Л.Чинбат 200 төлөөлөгчийн нэг болоод ороод ирсэн. Тиймээс заалнаас нэр дэвшинэ. Сонгогдох байх гэж найдаж байна.

- МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг мөнгө завшсан гэсэн. Ямар шалтгааны улмаас хардах болов?

- Мөнгө идсэн хэргээс үүдэж хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. Гэхдээ хардлага бол байдаг. Байгууллага болгонд шилэн дансны хууль гэж бий. Гэтэл Р.Нямдоржид шилэн данс гэж байхгүй. Энэ тухай өөрт нь хэлэхээр “Би шилэн данстай. Цаасан дээр хэвлээд ард иргэдэд үзүүлсэн” гэдэг. Би 2015 оны төсөв бичсэн цаасыг нь харсан. Тэр бол шилэн данс биш зүгээр л зохиомол зүйл. Бараг л алдагдлаа өөрөөсөө нөхөөд ажиллаж байгаа юм шиг зүйл ярьсан. Ард иргэд болон бид ч Р.Нямдоржийг мөнгө иддэг гэж харддаг. Гэвч албан ёсоор тогтоогдоогүй, аудит ороогүй болохоор хэцүү. Энэ бол маш ноцтой асуудал.

- Мөнгө завшаж байгаа гэж ямар үндэслэлээр хардаад байна вэ?

- Өнөөдөр бөхийн өргөөнд 20 гаруй түрээслэгч бий. Нэг бөхөөс барилдахад болон урлагийн тоглолт хийж буй хүнээс тус бүр хоёр сая гаруй төгрөг авдаг. Тухайлбал, С.Жавхлан л гэхэд нэг сар бөхийн өргөөнд тоглолт хийсэн. Энэ нь 60 гаруй сая төгрөг төлсөн гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй өөрийн найз Б.Бат-Эрдэнэ аваргыг хэдэн хөгшчүүлтэй бүжиглэж байгаа зургийг нь аваад “Ахмадын цэнгүүн” гэж сурталчилж эхэлсэн. Үүнийг нь н.Цэвэлмаа гэх менежэр нь гардаж хийдэг. Энэ бол ямар ч татваргүй, түрээсийн төлбөргүй, зарлагагүй, цэвэр өөрийн орлого болж байгаа юм. Одоо сард нэг удаа Бөхийн өргөө дүүрэн ахмадууд бүжиглэж байна. Тасалбарын үнэ 5000 төгрөг. Нэг удаагийн тоглолтод 300-400 ахмад оролцдог. Хэрэв Бөхийн өргөө алдагдалтай ажиллаж байсан бол Р.Нямдорж суудлаасаа үхэн хатан зуурахгүй байсан биз.

- Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүнээр 25 жил ажиллажээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажил байхгүй гэж үү?

- Мэдээж хэрэг бүхэл бүтэн 25 жил өнгөрч байхад юм хийхгүй байна гэж байхгүй. Гэхдээ хийхдээ ганц Р.Нямдорж хийгээгүй. Аваргуудын зөвлөл, Цэцдийн зөвлөлүүдтэй хамтарч хийсэн.  Шинэхэндээ энэ хүн аваргуудынхаа үгийг сонсож, яаж авч явах тухай асууж, сонсож ажилладаг байсан гэсэн. Гэвч юм удахаараа ялзардгийн жишээ болж, бүхнийг өөрөө толгой мэдэн зөвлөлгүй шийддэг болсон. ТУЗ-ын нэг хүн л Р.Нямдоржтой муудалцлаа гэхэд түүнийг шууд халдаг, хасдаг болоод удаж байна. Тухайлбал, манай ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар Үндэсний холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. Тэр үед Ү.Хүрэлбаатар “Р.Нямдорж гуай та олон жил энэ албан тушаалыг хашлаа. Одоо байр сууриа тавьж өгвөл яасан юм бэ” гэж хэлсэн. Түүнээс хойш Р.Нямдорж Ү.Хүрэлбаатарыг үзэхээ байсан. Мөн 1967 оноос хойш Бөхийн засуул хийж, наадам зассан, 70 гаруй настай Н.Жүгдэн гуайг өөрийнх нь эсрэг үйл ажиллагаанд оролцлоо гээд засуулынх нь ажлаас чөлөөлсөн хэрэг гарсан. Н.Жүгдэн “Би Р.Нямдоржийн ажлыг хийгээгүй. 47 жил Монгол Улсын наадмыг зассан. Гэтэл намайг өөрийнх нь эсрэг үйл ажиллагаанд оролцсон гээд ноднингоос наадам засуулахаа байлаа” гэж байсан. Н.Жүгдэн гуай  “Хадаа сан”-гийн барилдааныг зохион байгуулж, оноолтын ажил хийсэн юм билээ. Гэтэл Р.Нямдорж зөвшөөрөл авалгүй бөхчүүдийг барилдууллаа гэж уурлаж, шийдвэрээ гаргасан гэсэн. Одоо байгаа Цэцийн гишүүдийн ихэнхийг  Р.Нямдорж  гомдоож, хөөж явуулсан.

- Японд “Ёкүзана” буюу аваргын зөвлөл гэж байдаг. Тус зөвлөлийн нөлөө их байдаг гэлцдэг. Гэтэл Үндэсний бөхийн аваргуудын зөвлөл шийдвэр гаргах түвшинд эрх мэдэл дутмаг байна уу гэж харагдах боллоо?

- Р.Нямдоржийн мэдэгдэлд Аваргуудын зөвлөлийн талаар “Гэр бүл, нутаг усны гэмээр жижиг бүлэглэл байгуулснаа Аваргуудын зөвлөл гэж нэрлэсэн. Түүнд оролцоогүй бусад аваргын нэр төрийг зээлдэн, бусдыг хууран мэхэлж, увайгүй үйл ажиллагаа явуулж байгаагаа даруй зогсоо” гэсэн байсан. Монголд нэг төрийн бус байгууллага нөгөө төрийн бус байгууллагаасаа зөвшөөрөл авдаг. Аваргуудын зөвлөл бол тусгай тамга тэмдэгтэй ТББ, “МҮБХ” ч гэсэн ТББ юм. Гэтэл энэхүү мэдэгдлээс Аваргуудын зөвлөлийг бүтэц ч байхгүй гэсэн. Энэ бол маш буруу. Мөн “МҮБХ” бөх барилдуулж, бөхийг хөгжүүлэх ёстой. Энэ ажлаа хийж чадахгүй бол огцорч, татан буугдах ёстой. Гэтэл Үндэсний бөхийн дээд цол болох аварга цолоо үгүйсгэсэн мэдэгдлийг хийж байна. Японы аваргын зөвлөл буюу “Ёкүзана”-гийн зөвлөл нь маш их эрх мэдэлтэй. Тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүн бүр дагаж мөрддөг. Гэтэл манайд Үндэсний бөхийн ноён оргил болсон аваргуудаа үл хүндэлж байна. Жишээлбэл, Р.Нямдорж Х.Баянмөнх аваргыг Бөхийн өргөөнөөс зайл гэж хөөж байсан удаатай.

Эх сурвалж:

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (26)
  • Nyamdorjni baij baig nasaaraa baij baig mundag hvn buhiin urguug sain abch yabaa heg hvn idejl baig olon hvn ideed yahab

  • Энэ Ариунболд гэж асман амьтан хэн гэгч болоод их аврагтай арсалдаад байгаа гөлөг вэ. Ядаж сумын цол бна уу, аль эсвэл допинг Сүхбатын бөгс арчигч уу гэдгийг мэдэх хүн байвал хэлж өгөөч

  • БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ НЭРИЙГ НЬ ОРУУЛАХГУЙ ШYY, БАЦААНАА. ТЭР ИХ АВАРГА ХЭНТЭЙ Ч НАЙЗ БАЙЖ БОЛНО. БАГА ШИГ БАЛАЙРААРАЙ. ТЭР НЯМДОРЖ СYХБАТ 2 ЯГ АДИЛХАН!!!!

  • НЯМДОРЖ ГУАЙ ЗАЙЛААД ӨГЧИХӨӨЧ, ҮХСЭН ХОЙНОО СҮГ БОЛЖ ИРЭЭД БӨХИЙН ӨРГӨӨГ АМАР ЗАЯА ҮЗҮҮЛЭХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА. ЯМАР БУЗРЫН ШУНАЛ ВЭ

  • Uursduu uur holboo baiguulna geed baisan tuunee baiguulaach shulaltai hulgaichid baynmunh suhbat ganbold nary

  • Шал заваарсан юм. Муухай Монголын нэг тод жишээ. Мөнхий албан тушаал гэж байдаггүй биздээ. Одоо болимоор юм.

  • ene Baynaa awarga odoo boliooo.ene mongol buhin buyn zayag ih l hurtsen hun dee . Munhbat awarga shig bai l daa . undur nasnii ahmad hun baij zaluustai niileed l heruul am hiigeed yawaad bdag . saihan shavi zaluusaa beldeed yawj boldoggui um yy .

  • Сухбат орхоороо л дандаа л хэруул болж бдаг цаад санаа нь явандаа сухбат оороо хэдэн шуналтай бохчуултэй бохийн оргоог хувьдаа авах далд дайн толгой эргуулсэн юм хийгээд яваад бгаа шуу дээ

  • ЭНЭ МУУХАЙ ХЭРҮҮЛЭЭ БОЛИОЧЭЭ ТАМИНЬ ЯАСАН Ч ЭВГҮЙ ЮМ БЭ САЙХАН САЙХАН ХҮМҮҮС ГАРЧ ИРЧИХААД Л ТАЛЦААД Л ХЭРЭЛДЭЦГААГААД УНАХ ЮМ МОНГОЛ УЛС МИНЬ БАЯЛГЫН ХАРААЛ ХЭРҮҮЛИЙН БУЗАРТ ЖИВЖЭЭ

  • тэр дор нэг нөхөр Нямдорж бөхийн өргөөг барьсан гэчихсэн тэнэгтэж явна,юу ч ойлгодоггүй тэнэг малуудаар өөрийгөө хүрээлүүлэхээ боль Нямдорж гуай

  • Монгол бөхийн төлөө биш бөхийн өргөөний ашигтай байрлал, байранд ньболж бгаа юм.Хэрвэээд нар авбал хэдэн жилийндараа энэ суурийн бас л нэг өндөр зочид буудал баригах бхаа.

  • А.Сүхбат... мэтийн хүмүүс бөхийн холбоо /өргөөг/ 20 гаруй жил толгойлсон бол өнөөдөр түүний хийсэн луйврыг ил тодоор гаргавал бүх хөрөнгийг нь хураагаад бүх насаар нь шоронд суухаар ялтай байх байсан байхаа

  • Хүрэлбаатар гэдэг эргүү ухна, Чинбат гэж бууны нохой нар үргэлж л энд тэнд савсаганаж явах юм даа! Энэ хоёр тэнэг авгай нартай ноцолдоод л явбал бараа биз! Монгол бөх барилдаж үзсэн юм уу, хоёр чацага минь!

  • Нямдорж Монгол бөхийн өргөөг барьж үндэсний бөхийг хөгжүүлж өдий зэрэгтэй болгосон. Ажил хийж байгаа хүнийг насаар нь байлгасн ч яадаг юм. Бөхийн өргөөг хувааж идэх, орлогын эх үүсвэр болгох гэсэн хэсэг хүн олон жил Нямдоржийг оролдолж байна. Боль доо. Шуналтнуудаа

  • Нямдорж Монгол бөхийн өргөөг барьж үндэсний бөхийг хөгжүүлж өдий зэрэгтэй болгосон. Ажил хийж байгаа хүнийг насаар нь байлгасн ч яадаг юм. Бөхийн өргөөг хувааж идэх, орлогын эх үүсвэр болгох гэсэн хэсэг хүн олон жил Нямдоржийг оролдолж байна. Боль доо. Шуналтнуудаа

  • Зөв энэ луйварчдад өргөөг алдваа МҮБХ-хоон

  • Chinii hajuud l hiusen buteesen yumtai tuuh bolj uldeh hun l dee. Harin chi uhlee bol hen ch dursahguidee.

  • БАЯНМӨНХ Ч ОЛИГТОЙ АМЬТАН БИШ. ТАГЖГАР З.ЭНХБОЛДЫГ ДАГУУЛЖ УВСДАА ОЧООД БАС Л НОХОЙ МЭТ ХӨӨГДӨӨД ЗУГТАЖ ХОТОД ОРЖ ИРСЭН.

  • gishuun bolood bugdiig avdag bodoo yu shaganan 5 han naad songoson etgeedtee heleechee

  • Энэ Баянмөнх нэртэй Довчингийн Сүхбаатар ,Агваансамдангийн шээс Сүхбат, хувалз Чинбат энэ хэд хаа очсон газраа хэрүүлийн бузар, идэж уусан хүүрнүүд ээлжит бузараа дэлгэх гээд явж байна. Чөлөөт бөх гэж бузрын эх сурвалж гарал нэн гуравтай холбоотой.Одоо бөхийн өргөө рүү шунаад эхэллээ.Цадахгүй хүүрнүүд үе удамаараа үхэж дал ороосой.

  • Энэ Баянмөнх нэртэй Довчингийн Сүхбаатар ,Агваансамдангийн шээс Сүхбат, хувалз Чинбат энэ хэд хаа очсон газраа хэрүүлийн бузар, идэж уусан хүүрнүүд ээлжит бузараа дэлгэх гээд явж байна. Чөлөөт бөх гэж бузрын эх сурвалж гарал нэн гуравтай холбоотой.Одоо бөхийн өргөө рүү шунаад эхэллээ.Цадахгүй хүүрнүүд үе удамаараа үхэж дал ороосой.

  • Энэ Баянмөнх нэртэй Довчингийн Сүхбаатар ,Агваансамдангийн шээс Сүхбат, хувалз Чинбат энэ хэд хаа очсон газраа хэрүүлийн бузар, идэж уусан хүүрнүүд ээлжит бузараа дэлгэх гээд явж байна. Чөлөөт бөх гэж бузрын эх сурвалж гарал нэн гуравтай холбоотой.Одоо бөхийн өргөө рүү шунаад эхэллээ.Цадахгүй хүүрнүүд үе удамаараа үхэж дал ороосой.

  • Энэ Баянмөнх нэртэй Довчингийн Сүхбаатар ,Агваансамдангийн шээс Сүхбат, хувалз Чинбат энэ хэд хаа очсон газраа хэрүүлийн бузар, идэж уусан хүүрнүүд ээлжит бузараа дэлгэх гээд явж байна. Чөлөөт бөх гэж бузрын эх сурвалж гарал нэн гуравтай холбоотой.Одоо бөхийн өргөө рүү шунаад эхэллээ.Цадахгүй хүүрнүүд үе удамаараа үхэж дал ороосой.

  • Энэ Баянмөнх нэртэй Довчингийн Сүхбаатар ,Агваансамдангийн шээс Сүхбат, хувалз Чинбат энэ хэд хаа очсон газраа хэрүүлийн бузар, идэж уусан хүүрнүүд ээлжит бузараа дэлгэх гээд явж байна. Чөлөөт бөх гэж бузрын эх сурвалж гарал нэн гуравтай холбоотой.Одоо бөхийн өргөө рүү шунаад эхэллээ.Цадахгүй хүүрнүүд үе удамаараа үхэж дал ороосой.

  • Сүхбат Чинбат 2 ын өмч болох нь дээ

  • ene nuhur ch medehgviee

Онцлох мэдээ