...
...

З.Энхболд: Н.Алтанхуягийн Засгийн газар Ж.Эрдэнэбатынх шиг гоншгонолгүй ажилдаа орсон

   Өчигдөр АН-ын 6-р Их Хурал хуралдсан юм. Хурлын үеэр намын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ 2012 оны сонгуулийн өмнө болон дараах үеийн эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлын тухай дурдсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. 

   Тухайлбал, “2008-2012 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж, өндөр хурдтай өсөж байлаа. Монгол улс тэрхүү мөчлөгийг даган, алт, зэс, нүүрс тэргүүтнээ ямагт өндөр үнээр зараад байх мэтээр төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж байсан.

     Гэвч 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай саарч, энэ нь Ардчилсан намын Засгийн газар эрх барих хугацаанд буюу сүүлийн 4 жил үргэлжиллээ.

    Манай улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг уул уурхайн гаралтай боловсруулаагүй түүхий эд болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан нь эдийн засагт хүчтэй цохилт болж, энэ нь бусад салбарын хөрөнгө оруулалтыг ч үгүй болгов.  Нүүрсний үнэ гэхэд бараг 5 дахин, зэс, алтны үнэ 40 хувиар, газрын тос 50 хувиар уналаа. Энэхүү үнийн уналтыг дагаад уул уурхайн салбарын орлого төдийгүй тус салбарт орж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт  ч огцом буурсан. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд монголчууд буруугүй ч, эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгож орхисон нь үе үеийн Засгийн газрын алдаа  байсан юм.

    Монголтой адилхан эдийн засаг нь газрын баялгаас хэт хамааралтай улс орнууд ч адил төстэй бэрхшээлтэй тулгарч байсныг энд дурдах нь зүйтэй. Жишээлбэл, ОХУ, Казахстан, Замби зэрэг улсын мөнгөн тэмдэгтийн ханш 2-3 дахин унаж, экспортын орлого нь буурснаар эдийн засаг нь огцом агшсан. Манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүйгээр удааширсан байна.

     2006-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах 2 тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт 5 тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал Монголын засгийн газар  2012 оныг хүртэл 4 их наяд төгрөгийг халамжийн хэлбэрээр зүгээр тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая долларыг урьдчилан авсан  байдаг. Энэ 4 их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй ээ.

    Ийм хүнд нөхцөлийг хүлээж авчхаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншгонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон” гэлээ. Энэхүү илтгэл МАН-ыг юу ч хийгээгүй мэтээр хэлсэн хэрэг боллоо гэж үзэх хүмүүс ч байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • хаан болохыг хүссэн З.Энхболдоос болж АН навс уналаа

  • АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэнийг ард түмэн мэдэж байгаа учир З.Энхболд яаж худлаа гоншигноод ард түмэн хууртхаа өнгөрсөн тэрэн дор яаж алдаагаа засахаа ярилцаж АН -аа улс төрийн тавцандаа үлдээхээ бод

  • Эрх аваад 5 сар болоход МАН худал гоншигнон АНыг муулж байгаагаас өөр ард түмэнд хэрэгтэй юу ч хийгээгүй байна

  • unen sh dee ardiin namiin amisgaanuudaa

  • http://Cash4Visits.com/ref.php?refId=343064 link-r orj orlogoo nemegduuleh talaar medeelel avaarai

  • Тийм Улс төрийн илтгэл байдаггүй юм. Зүгээр л үглэсэн атаархал, бусдад буруугаа чиглүүлэхийг оролтсон яриа байлаа, хөөрхий ядмаг юм даа.

  • Bodit unen shuu dee.

  • Энэ тэнэг гоншигнуур намынхаа ажлыг ярихгүй ардын намын ажлыг яриад байх юм. МАН унана уу, босно уу энүүнд ямар хамаа байна аа. Өөрийнхөө намын бүх ажлыг татаж унагаачихаад МАН-ыг бас адилхан гэж бодоод байгаа юм байх даа. Одоо энийг хүн сонсох уу?

  • Бэлтрэг новш оо чи ард түмнийг тэнэг гэж водоо юу? Ард иргэд ухаантай . Бүү март

  • Алтанхуягийн Засгийн газар хов хоосон засаг хүлээж аваагүй. Ямар хэмжээний мөнгөтэй байсныг тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж л байсан шүү дээ. Та мартсан бол бид мартаагүй. Хүний өөдөөс зоригтой эгц харж үнэнийг хэлж сур

  • ene muu tsaanaasaa verus shuu hutsalgui mongoloos zailaach muu zika mn

  • Бүү донгод

  • Монголын төр, АН-аар тоглосон луйварчин царайлсан энэ этгээдийн амнаас олигтой үг гарахгүй.

  • Алтанхуягийн засаг бонд босгоод мөнгөтэй болсон юм чинь аргагүй ш дэ.Эрдэнэбатын засаг мөнгөгүй. бонд босгох гэхээр боломжгүй болцон байдаг. Өмнө нь гарууд бонд босгоод баахан идэж ууцан.тэрнийг нь төлөх цаг ирчээд байгаад ялгаа нь байгаан.З.ЭНХБОЛД та үүнийг ойлгохгүй байгаа юм уу? олйгосон ч ойлгогүй хөлдүү царайлаад байгаа юм уу

Онцлох мэдээ