Сүүлийн үед архитай холбоотой аймшигт хэргүүд чих дэлсэх болоод удаж байна. Ганцхан жишээ дурдахад л Энэ сарын дөрөвний өдөр 12 настай хүү өвөөгөө хутгалан амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
Хүүгийн өвөө болох А нь 57 настай бөгөөд хэрэг гардаг өдөр агсам тавьж, уг үйлдэлд бухимдсан ач хүү нь хутга барин цээжнийх нь баруун талд шархдуулсан байна.
Хэрэг гарсны дараа “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очин иргэн А-г эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас баржээ.
Хэрэг үйлдсэн хүү нь “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-ийн хяналтанд байдаг гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Уг хэрэг Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Эрдэнэтолгойд болсон байна. Одоогийн байдлаар уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
tom hun alaad ene huu yalgui garna geed chihej dee.tsaana n ediin sonirhol baigaa biz dee
Huugiin zuv.
ХОХЬ НЬ ЭЭ...