...
...

ДЭМБ: Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Олон улсын хавдрын судалгааны байгууллага махан бүтээгдэхүүн болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар үүсгэх магадлалын тухай шинэ тайлан нийтэлсэн байна. Тайланд “хорт хавдар үүсгэж болзошгүй” болон “хорт хавдар үүсгэдэг” бодисын талаар үнэлгээ хийжээ. Тодруулбал, хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй 1-р зэрэглэлийн буюу тамхи, спирт зэрэгтэй дүйцэхүйц бүтээгдэхүүнд хамруулжээ. Үүнийг өдөрт 50 гр хэрэглэх тохиолдолд хорт хавдар үүсгэх эрсдлийг 1/5 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн мах буюу үхрийн, гахайн, хонины мах зэргийг ч хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хүнсний нэгдүгээр зэрэглэлд хамруулсан байна. Боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэхээс гадна ходоодны хорт хавдартай холбоотой байдаг аж.

Тус тайланг 10 орны 22 мэргэжилтний судалгааны үр дүнгээр гаргадаг байна. Энэ удаагийн тайланг түүхий мах, боловсруулсан мах болон хорт хавдрын харилцааны тухай сүүлийн арав гаруй жилд судалсан 800 гаруй төрлийн судалгааны үндсэн дээр дүгнэж гаргасан байна. Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллагын тооцоолсноор боловсруулсан махыг их хэмжээгээр хэрэглэснээс жил бүр 34 мянган хүн амь насаа алддаг байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ