...
...

Энэ удаа бүүр тамгаа аваад, өрөөгөө лацдаад зугтжээ

        Ээлжит нэгэн хурган даргын тамгаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан хэрэг гарчээ. Өмнө нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тамга, тэмдгээ хүлээлгэн өгөлгүй, хаалгаа түгжсэн хэрэг гарч байсан. Энэ нь ч тус дүүргийн шинэ дарга ажлаа хийхэд нь чамгүй саад болсон юм.

        Тэгвэл энэ удаа  Сүхбаатар аймагт үүнтэй адил хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуульд ялагдсан МАН  нь тахимаа өгөхгүй гэдийж байгаа гэнэ. Мөн л Хан-Уул дүүргийн хэрэгтэй адил ИТХ-ыг хуралдуулахгүй, хаалгыг дарсан байна. Хамгийн ноцтой нь ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Гансүх нь тамгаа аваад, өрөөгөө лацдаад зугтаачихжээ.

        Мөн хууль бусаар томилогдсон Засаг дарга Занын Энхтөр гэх нөхөр нь өөрөө дахин сонгуульд нэр дэвшин ялагдчсан. Намын нөхдүүд нь түүнээс одоо яах вэ? гэхээр “Сүхбаатар аймагт ард түмний сонголтоор Ардчилсан нам олонх болчхоод байхад, манай нам  эрх барьж байхад  яадаг юм, бүх шүүх, цагдаа, авилгатай тэмцэх газар манай талд байгаа. Том хуулийн фирм ч хөлслөөд авчихсан, удахгүй Дээд шүүхийн шийдвэрийг өөрийн  талд гаргуулчихна. Тэр хүртэл хүлээж бай” гэдэг гэнэ. Ёстой л нэг эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ