...
...

Хоёр хүүхдийн амь аварсан ЭРЭЛХЭГ ХҮҮ

Энэ хүүг Саша гэдэг. Тэрбээр Томскын Тогур хэмээх тосгонд амьдардаг аж.

2015 оны 11-р сарын 5-нд хоёрдугаар ангийн сурагч Саша Кирсаков ойролцоох нуураас хүүхдийн хашгирах дуу сонсоод гүйн очжээ.
Түүнийг очиход хоёр хүү нууранд гулгаж тоглохоор очоод, усанд цөмрөн унасан байв.

Татаж гаргаж чадалгүй, өөрөө хамт цөмрөн унах байсан тул Саша хүү зургаан метрийн урт самбарыг чирэн авчирч, мөсөн дээр чарга мэт гулгуулсаар хүүхдүүдийг уснаас татаж гаргаж чаджээ.

Хүүг сургуулиас нь нөтбүүк, цанаар шагнаж, хүүхдүүдийн амь аварсан эр зоригийг сургуулийнх нь хүүхдүүдэд үлгэр жишээ болгон ярьж өгсөн байна. Мөн аварсан хүүхдүүдийнхээ гэрт уригдан очихдоо зөндөө амттанаар дайлуулснаа ярьсан нь хүмүүсийн хайрыг ихэд татжээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)

Онцлох мэдээ