...
...

Ерөнхий шүүгчийг “нэг удаа” томилохыг түдгэлзлээ

   Үндсэн хуулийн цэцийн  дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

  Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх  зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

 Тиймээс Үндсэн хуулийн цэц Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтыг  өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ