...
...

Ц.Сандуй Япон Улсын элчин сайдыг одонгоор шагналаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагналаа. Түүнийг шагнах болсон шалтгаан нь Такэнори Шимизү нь манай улсад ажиллах хугацаандаа нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан учир ийнхүү шагнахаар шийдвэрлэжээ.



   Шагнал гардсаныхаа дараа Такэнори Шимизү “Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг минь үнэлж хүндтэй одонгоор шагнасанд баяртай байна. Би 1973 оноос хойш Монгол Улстай холбоотой байлаа. Монгол Улсад Элчин сайдаар ажиллахдаа нийслэлийн дэд бүтэц болон боловсролын салбарт багагүй зүйл хийсэн. Түүгээрээ ч бахархаж явдаг. Миний хийсэн ажлыг үнэлж, дэмжсэн монголчууддаа талархаж байна. Монголын зүгээс Японд мөн ялгаагүй маш их тус болсон. Японд болсон газар хөдлөлтийн үеэр элэг нэгт ахан дүүст маань тусламжийн гараа сунгаж байсныг би хэзээ ч мартахгүй” гэлээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ