...
...

Эмэгтэй хүний цүнхий бактерийн хэмжээ 00-ын суултуурынхтай ижил

Эмэгтэйчүүдийн гар цүнх нь бактерийн агууламжаараа дунджаар нэг суултууртай ойролцоо байдаг тухай эрдэмтэд олж мэджээ. Их Британийн байгууллагынхан таван гар цүнх тутмын нэгд шинжилгээ хийсэн байна. Цүнхэнд гарын тос, энгэсэг, элдэв тос наалдсан байдаг. Гар цүнхээ ойр ойрхон цэвэрлээгүйн улмаас эдгээр тос нь нян болж үрждэг бөгөөд хэмжээгээр ариун цэврийн өрөөний суултуурын нянтай тэнцэж байгаа аж.


Гэр ахуйн ариун цэврийн судалгааны байгууллагын техникийн менежер Петер Барратт “Гар цүнх бол эмэгтэйчүүдийн чухал хэрэглээ. Гэвч ариун цэврийн асуудлаар тааруу үнэлгээ тавихад хүрч байна. Цүнхний дотор, гадна, оосорт хийсэн шинжилгээгээр тэнд нянгийн хэмжээ өндөр байгааг тогтоосон” гэжээ.


Эмэгтэйчүүдийн гар цүнхэнд агуулагдаж буй нян нь хэвийн хэмжээнээс гурав дахин их байгаа аж. Тиймээс ариун цэврийн мэргэжилтнүүд гар цүнхээ хамгийн багадаа 7-10 хоног тутамд угааж, ариутгалтын бодис ашиглахыг зөвлөсөн байна.


Б.Учрал

BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ