...
...

Дараа жилийн "Гоёл" наадам даанч хол байна даа

Загварын ертөнцийн хамгийн том, нэр хүндтэй "Гоёл" наадмыг  Монголын дизайнеруудын холбооноос 29 дахь жилдээ амжилттай зохион байгуулж өчигдөр өндөрлөлөө. 

Тус наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдүүлсэн юм. Тэд  “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч” зэрэг номинацад өрсөлдөн шилдэгүүдээ тодрууллаа.

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Загвсар өмсөгч Д. Долгион

 

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч н.Азжаргал      

    

 

Фото модель: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул

 

Фото модель: “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану

 

Дэд байр: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа

Ирээдүйтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч Г.Бүрд

Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Master Dodo” ХХК

Гоёлын  хувцасны шилдэг дизайнер: “Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа

Өдөр тутам, чөлөөт,  амралтын хувцасны шилдэг дизайнер: “Эвсэг” ХХК-ны дизайнерууд

Уламжлалд хувцасны шилдэг дизайнер: “Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн

Шилдэг залуу дизайнер: “Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо

Шилдэг зурагчин: н.Цоггэрэл

Шилдэг makeup artist: "Наруми" салоны  Г. Нармандах

 

Шилдэг үсчин: "Vidal" салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо

Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал: Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа

Тусгай байр: “Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд, “Mon line” ХХК-ийн дизайнер н. Цэрэнханд, н. Өнөрбат нар тус тус хүртлээ. 

"Гоёл" наадам жил  бүр   шинэ Топ моделийг шалгаруулдаг ч энэ жилийн хувьд тодруулсангүй.  Зохион байгуулагчдын хэлж байгаагаар  "Энэ жил моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй учир шалгаруулсангүй" гэдэг тайлбарыг хэлж байгаа юм.  Даанч дараа жил "Гоёл-2018" даанч хол байна даа.

Б.Алтжин

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ