...
...

Хулгайлагдсан бүсгүйн үсийг хусч, биен дээр нь тамгалсан байжээ

Калифорнид амьдардаг хоёр хүүхдийн ээж Шерри Папини 11-р сарын 2-ны өдөр ор сураггүй алга болсон юм. Харин тэрээр Талархлын баярын өдөр буюу энэ сарын 22-ны өдөр гэрээсээ 150 миллийн зайд орших Ёоло дүүргийн замын хажуугаас олдсон байна.

Папини мөрдөн байцаагчдад хар машинтай, зэвсэгтэй, Латин-Америк аялгаар ярьдаг хүмүүс түүнийг хулгайлсан гэж мэдэгджээ.

Тэд бүсгүйг хорь хоног тарчлаахдаа зарим үед толгойд нь уут углаж эсвэл өөрсдөө нүүрээ сайтар нууж байсан гэнэ.

Гэмт этгээдүүд Папиниг суллахдаа машинаас түлхэн унагаасан бөгөөд толгойд нь уут углаж, бэлхүүс хавьд нь гинжилсэн байсан юм. Тэд бүсгүйг маш харгис хэрцгийгээр хөх няц болтол нь зодоод зогсохгүй үсийг нь хусч, бие дээр нь тамга тавьсан байлаа.

Тэр тусламж дуудаж маш их хашгирснаас цусаар ханиалгаж байж.

Бүсгүйн нөхөр Кэйт “Анх харахад эхнэр маань гэх шинж тэмдэг ердөө ч харагдаагүй, их цочирдсон. Тэр маань ямар гайхалтай сайхан эмэгтэй байлаа даа” хэмээн халагласан аж.

Хүний наймаа бол орчин үеийн боолчлолын нэг хэлбэр юм. Ингэхдээ хүмүүсийн хүсэл зорилгыг үл харгалзан хүч хэрэглэж, эсвэл залилан аваачиж бие махбодид нь дарамт үзүүлснээр биеийг нь үнэлүүлэх юм уу хүнд хүчир хөдөлмөр хийлгэдэг байна.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ