...
...

"Хүүхэд хамгаалал-Аюулгүй орчин" өдөрлөг, сургалт зохион байгууллаа

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяны хүрээнд ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай дунд сургууль дээр “Хүүхэд хамгаалал-Аюулгүй орчин” өдөрлөг, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөг, сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашгийг нь хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, цахим орчинг ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор хөнөөлийг ухуулан таниулах, сургалт, сурталчилгааны ажлыг  явуулсан юм. Мөн өдөрлөгт оролцсон 7-12 дугаар ангийн 120 сурагчид гарын авлага, материал тараажээ.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдэд гэмт хэрэг, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаарх тодорхой мэдээллүүдийг өгчээ. Мөн хүчирхийллийн улмаас болон гэмт халдлагад өртсөн, эрх ашиг нь хохирсон хүүхдүүдийн мэдээллийг шалгах, эрхийг нь хамгаалах аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх арга хэмжээг авч байна.

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ