...
...

Өмнөговь аймагт 100 гаруй хонь цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Жаргалант” багийн “Сүүж” гэдэг газар нутаглаж буй малчин Н-н суурьт  2016.10.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 101 хонь өвчилсөн тул дээж авч шинжлүүлэхэд “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогджээ. 

Мөн сумын “Хондот” багийн “Шар бударгана” гэдэг газар нутаглаж буй малчин Ц-н суурьт  өнгөрсөн сарын 2-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 51 хурга өвчилсөн тул дээж авч лабориторид шинжлүүлэхэд мөн “хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллажээ. 

Хонь ямааны цэцэг өвчин нь малын дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Эмчилгээ байхгүй энэ өвчний үед хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж ажиллахаас аргагүй юм.Сүүлийн 10 хоногийн байдлаар дээрх аймгаас гадна Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад цэцэг өвчин тархжээ. Мөн зарим аймагт малын галзуу өвчин гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ