...
...

Хөгжлийн банкны их өрийг хэзээ цэгцлэх вэ, эрхэм ГИШҮҮД ЭЭ!!!

Төр, засгийн удирдлагууд солигдсон үеэс Хөжлийн банкны асуудлууд дахин сөхөгдөж, “Хөгжлийн банк”-ны захирлаас эхлээд УИХ-ын гишүүн, холбогдох яамны сайд асан хүртэл хэрэгт унахдаа тулчихаад буй. Бондыг төлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдчихсэн, цаг нь тулчихсан байгаа энэ үед өгсөн, авсанаа ярьцгааж хэрүүлийн алим булаацалдах байгааг хамгийн хачирхалтай нөхцөл байдалд тооцож болох юм.

Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг энэ долоо хоног буюу мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонсохоор төлөвлөсөн байсан. Гэтэл АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэн уламжилсан төдийгүй АН-ын бүлгийнхэн хуралдаанд оролцолгүй завсарлага авахаар болсон. Ийн “Хөгжлийн банк”-ны шалгалтын асуудлыг ирэх мягмар гараг хүртэл хойшлуулаад байгаа. АН-ын бүлгийн гишүүд завсарлага авахаас өмнө “Хөгжлийн банк”-наас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар намайг болон манай намын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Би УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн” хэмээн чангахан дуугарч ам гараад байгаа.

Түүний араас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Миний үүсгэн байгуулсан компани биш. Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Зээл авах нь бизнесийн зарчмын хувьд байдаг л зүйл. Гагцхүү зээл нэртэй аваад юу ч хийж бүтээгээгүй бол энэ бол залилан. Тиймээс хууль ёсны байгууллагаар шалгагдах нь зүй ёсны хэрэг.” хэмээгээд байна.

УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хөгжлийн банкнаас Бямбацогт миний бие болон миний гэр бүлийн гишүүд, хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй. 2015 онд энэ асуудал яригдаж эхэлсэн. Тэр үед би АТГ, нийслэлийн прокурор, Хөгжлийн банкинд хандаж, надтай холбоотой зээл, албан тушаалаа буруугаар ашигласан явдал байна уу гэдгийг шалгуулахаар хандаж, өөрийгөө шалгуулсан. Хөгжлийн банк надтай холбоотой ямар ч зээл байхгүй гэдгийг бичгээр мэдэгдсэн. АТГ, нийслэлийн прокуророос ч хууль зөрчөөгүй учраас хэрэг үүсгэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Асуудалтай байсан бол сөрөг хүчний бүлгийн дарга байхад эрх баригчид шонд өлгөөд, шоронд оруулчих байсан” гэдэг тайлбарыг хийгээд байгаа юм.

Ямартай ч  аль салбарт, хэчнээн хэмжээний зээл олгосон талаарх мэдээлэл шалгалтын дүнгээс түрүүлж олон нийтэд дэлгэгдлээ. Тодруулбал, авто замын салбарт 1.236.680.1 /сая төгрөгөөр/, “Гудамж” төсөлд 134.348.5, Инжерерийн дэд бүтцийн ажилд 491.689.8, төмөр замд 347.079.7, Цахилгаан, хий, уур, агааржуулалт 341.367.1, Боловсруулах үйлдвэрлэл 7.920.5, Уул уурхай 5.508.3, Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 80.000.0, Санхүүгийн үйл ажиллагаа 2.726.9, Бусад 32.554.3 төгрөг тус бүр зарцуулсан гэх мэдээлэл тархсан.

Сүүлийн жилүүдэд манай улсад “Мөнгө зээлсэн бол хаясанд тооц, харин мөнгө авсан бол олсонд тооц” хэмээх бичигдээгүй хууль дэлгэрээд байх шиг. Үүний жишигээр улстөрийн эрхэмүүд бондын өрийн төлөх хугацаа тулчихсан байхад ийнхүү өгсөн аванаа яриад сууж байгаа хэрэг. Гадны улсуудад манайд хэрэгжээд буй хууль бараа сурагчгүй нь лавтай. Тиймээс их өрийг хэрхэн төлөх талаар ярилцаж эхлэлгүй суусаар ард нь газар нутаг, эд баялагаа тавиад туухчих вий гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм. 

Тиймээс ийм байдалд хүрэхгүйн тулд асуудлыг хэрхэн цэгцлэх вэ эрхэм гишүүдээ? гэх асуулт хүн бүрт үлдэж байгаа нь лавтай юм.

 

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • Энэ Энх-Амгалан, Номтойбаяр, Бямбацогт Сү.Батболд, Гарамжав нар бүгд Хөгжлийн банкнаас зээл авсан.

  • Гишүүд биш авсан хүн барагдуулна

  • Хөгжилийн банкны асуудлыг хойшлуулах ямар шаардлага байна НО байнаа гэсэн үг хэний үгээр МАН ажиллаад байгаа юм бэ асуудлаа шийдээд нам шиг бай 65 уулаа байж үнэн унхай алга

  • ЭЭ зайлуул энэ ардын нам ажилаа хийгээч хүний үгэнд унаад хамаг булчирхайгаа тоочоод байх хэрэг байна уу би ардын намын гишүүн хөдөө амьдардаг МАН үнэн удаан ажиллаж байна гишүүн болоо л бол жирийн гишүүдээ хаячихдаг та нар хэр удаан тэсэх болдоо АН 2012 онд гараад шууд л ажиллаж байсан шүү

  • Бүү яаар 90 хувь огт төлөгдөхгүй АН-ын авилгач луйварчид булсан

Онцлох мэдээ