...
...

“ТҮЦ” эрхлэгчдийн булхай илэрлээ

        Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүй нь ганцхан шалгалтын үеэр тогтоогджээ. Тодруулбал, өчигдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчид хамтран  шалгалт хийсэн байна. 

        Шалгалтаар тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өгсөн байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан зэрэг зөрчил илэрчээ.

 Сүхбаатар дүүргийн хувьд л гэхэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 170 гаруй ТҮЦ байдаг байна. Ажлын хэсгийнхний тус дүүрэгт хийсэн шалгалтаар 10 гаруй ноцтой зөрчил илрүүлжээ. 

        ​Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын ахлах байцаагч Ж.Ариунаа “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Үүнээс гадна хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ил задгайгаар худалдаалж байна. Мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах зэрэг зөрчил илэрч байна” гэлээ. 

        Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу бичигдсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас гарсан зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу торгууль ногдуулж, хориотой бараа бүтээгдэхүүнийг хураан авсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой гэтэл....

 Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид цөөнгүй байдаг. Өнгөрсөн есдүгээр сард тус дз хийсэн шалгалтаар үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж, шаардах хуудас хүргүүлсэн аж. Тус дүүргүүдэд мөн адил тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүн буюу хачиртай талх, кимбаб, пирошки зэргийг ил задгай зарж байсан зөрчил илрэв.

   Мөн ТҮЦ эрхлэгчдийн дйилэнх нь гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй тохиолдол олон гарчээ. Тухайлбал, батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй тавигдсан 757 цэг байгаа нь хувийн ашиг сонирхол болон иргэдийг хаа дуртай газраа ТҮЦ байршуулах, шилжин нүүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн иргэдээс ирүүлж буй санал хүсэлт, гомдлын хүрээнд авч үзэхэд ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх буюу 80 -90 хувь нь цаг хэтрүүлэн ажиллаж байгаа нь тогтоогджээ. 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр “Уг шалгалтыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын байцаагчдаас бүрдсэн  ажлын хэсэг хийж байна. ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг удаа дараа зөрчдөг. Өнөөдөр ч мөн ялгаагүй тамхи ширхэглэн зарсан нийтлэг зөрчил илэрлээ” гэлээ. 

        Харин нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Б.Идэрмөнх “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлгүй, тодорхой шаардлага биелүүлдэггүй олон ТҮЦ бий. Мөн үйлдвэр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой. Гэтэл Шастины нэрэмжит III төв эмнэлгийн автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-үүд нь шатахуун түгээх станцтай зэрэгцээд шахуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тиймээс  зөвшөөрөлгүй эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв.  

        Байцаагчдын тогтмол хийдэг шалгалтаар ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг байнга зөрчдөг гэдгийг албаныхан онцлов. Түүнчлэн 2014 онд НИТХ-аас баталсан 54 дүгээр журамд стандартад нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй зүйлийг тусгасан учраас зөрчил их гардаг талаар байцаагчид хэлж байсан юм. Ийнхүү ганцхан шөнийн шалгалтаар “ТҮЦ” эрхлэгчдийн булхай илэрлээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (37)
  • avilga avah argaa oloh yumaa ugaaltuurtai tuts gej yu bdag yum be shatahuun tugeeh stantc uuruu oron suuts bolon ger horoolliin dund baridag shuu dee

  • Хотын ТҮЦ-нүүдыг хасагууд атгачихсан шүү

  • Энэ ТҮЦ хэмээх хогийн савыг хотын төвөөс даруй гарга.Муу муухайн үүр шүү.Хотын төвийн харагдах талбайг хаадаг.Явган зоригчдын замын бөглөө. Энэ ТҮЦ-ийг үйлдвэрлэж олныг хошигруулагч компани бас асуудалтай бол уу?

  • хоногийн хоолоо олж идэж байгаа хүмүүсийг дээрэлхэх гэнэ шүү. бидний үр хүүхэд энэ ТҮЦ гэдгээс хооллоод байвал элэгний өвчтэй, эрүүл мэндээрээ хохирох болно гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм болоо.

  • МАШ ЗАВААН БОХИР. ДОТРОО ХОНОДОГ ШЭЭЖ БААДАГ. ӨГЛӨӨ САЛХИВЧААР НЬ ЯМАР МУУХАЙ ҮНЭРТДЭГ ГЭЭЧ, ТҮЦ-НИЙХЭЭ АРААР УГААДАС, ЯЛГАДСАА ӨГЛӨӨ АСГАЖ ОРЧНЫГ БУЗРАЛДАГ. ТҮЦ-НЭЭС ХҮҮХДҮҮД Л ИЛДЭВ ЮМ АВДАГ ШҮҮ ДЭЭ. ОЮУТАН ОХИД ХӨВГҮҮД ПИРОШКИ, КИМБАБ ГЭЭД Л ШУУД Л АВААД ИДНЭ. ЯМАР ЗАВААН ГАЗРААС ИДЭХ ЮМ АВЧ ИДЭЖ БАЙГААГАА ЯАГААД ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БЭ. НААД ЗАХ НЬ ТҮЦ-НҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН НЬ ГАРАА УГААХ НӨХЦӨЛГҮЙ, БИЕ ЗАСАХ ГАЗАР БАЙХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.

  • ариун цэврийн хувьд жаахан тиймэрхүү санагддаг. варений шилэнд цоррррррррррррррр..........

  • O odo bur tuts ruu orson uu. Offshorchido shalgaj chadahgui muusain golognuud. Neg offshorchin shalgahad yun tuts be. Uls dampuurlaas garna shu neere

  • Түц зөвшөөрөл дээр ажилах гэж бгаа юм бна хотын дарга өөр идэх юм олдохгүй одоо зөшөөрөлгүй гээд баахан түц ачина гэж дарамталаад мөнгө босгох арга сүүлын 2 хотын дарга нар ингэж мөнгө олдог аргатай болжээ түүнээс дугуй байж2 түц ихэсгэж бгаад энэ балай ажилаа эхлүүлж бгаа юмаа даа

  • Юу сүрхий булхай илэрүүлдэг юм вэ томчуудын офшороос илүү булхай юу мөн шалгах юмаа шалгав аа

  • СБДүүрэг 100 айл автобусны буудлын дэргэд ТҮЦ ний тоо өнгөрсөн 7 хоногт эрс нэмэгдсэн бхийг харлаа МХАлба хаа явна вэ

  • manai mergejliin hynalt tuts shalgaj l chadna

  • uls uuruu standart tuts geed shahaad bgaagaagui ym uu

  • БАТҮҮЛИЙН ХҮРЭН АМБААРУУДЫГ БҮГДИЙН ХУРААЖ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. МАШ ЗАВААН БОХИР. ДОТРОО ХОНОДОГ ШЭЭЖ БААДАГ. ӨГЛӨӨ ЮМ АВАХ ГЭЭД ОЧХООР САЛХИВЧААР НЬ ЯМАР МУУХАЙ ҮНЭРТДЭГ ГЭЭЧ

  • ТҮЦ байхгүй болж байсан шүү дээ одоо энэ Түц замаа алдсан хог ил задгай хаяна бие засах газар үгүй ар тал нь оо арай бишээ

  • ХӨДӨӨНӨӨС ИРСЭН АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД УЛААНБААТАРЫГ ТҮЦ НЭРТЭЙ АМБААРААР ДҮҮРГЭЖ НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ ХУЛЬ, ЖУРМЫГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА. ҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ УДАХГҮЙ "АМБААР ХОТ" НЭРТЭЙ БОЛОХ ДӨХӨӨД БАЙНА.

  • ХӨДӨӨНӨӨС ИРСЭН АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД УЛААНБААТАРЫГ ТҮЦ НЭРТЭЙ АМБААРААР ДҮҮРГЭЖ НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ ХУЛЬ, ЖУРМЫГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА. ҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ УДАХГҮЙ "АМБААР ХОТ" НЭРТЭЙ БОЛОХ ДӨХӨӨД БАЙНА.

  • Том тэнэгтдэг байна шдээ. ШТС нь нэг муу ТҮЦ битгий хэл орон сууцны хороолол дотор 10 хүрэхгүй метр зайд ч байж байгаа шүү дээ. Циркийн хажуугийн МТ, Төмөр замд Анандбазарын колонк гээд тоолбол өчнөөн. Чаддаг юм бол ШТС ийн хажууд байгаа байруудаа нүүлгэчих.

  • dandaa turees ezed n hurgan darga nar bdg tom biznes bolchood bn. dandaa yarsan sandarsan humuus yu idej bgaagaa ch medehgui huuhduud dandaa orno yadahad. dan hor

  • ТҮЦ=ЖОРЛОН

  • Honogiim hooloo olj yavaa humuusiig l deerelheh yum a

  • Улаанбаатар МАНгар их ТҮЦ тэй болсоон.

  • ТҮЦ-үүд иргэдийн эрүүл мэндийг чимээгүйхэнээр үгүй хийж байгаа газар юм. Учир нь хүний биенд сахарын хэмжээг ихэсгэдэг маш их хэмжээний хорт бодис агуулсан бүтээгдэхүүнүүдийг зарж байна. Ядангуяа сургуулийн насны хүүхдүүд хүнсний тахал өвчөнөөр өвчилөж байна . Хотын дарга ТҮЦ-г бүгдийг нь зогсоогооч...

  • тэгүүл тэр ШТС чинь ОС-ны хороолол дотор байх ёстоймуу

  • ta naraa boliochee, tutsnees bolood muudsan ym mongold neg ch alga l bnadag. turiin humslagchidtaigaa temtseechee bugs ulaimaar ymaa

  • явган хүн нь мөргөлдөөд явж чадахгүй байнашдээ төв зам дагуу ялангуяа.. Ххавар намарт жорлон үнэртээд хэцүү байна .энэ чинь улсын нийслэл бидний гэр орн, муусайн хөдөөнийхөн бузарлаж дууслаа юун ажлын байр

  • терийн дээрэмчидтэй тэмцэж чадахгvй ядарсан едрийн холоо олж ядаж байгаа тvцтэй тэмцэхийм терийн дээрэмчидтэй тэцэх хэрэгтэй.

  • turgen uilchilgeenii tseg mongold gai bolood bnauu !! bolimoor yumaa daramtlahaa zogsoo ard tumenee iim uilchilgee delhiigeer duuren bna ochiood uz !!

  • Дандаа казакууд ажиллуудгийшт

  • Түцнүүдээс өөр оролдох юм алгуу энэ хүмүүс яаж амьдар гэх гээд байнаа худлаа хэлж хулгай хийхүү хэнээс с гуйхгүй өөр өөрсдыгөө арай гэж болгон амьдарч ард түмний ажилгүй амьдралгүй болгохнуу !!!

  • tegeed zuwshuurlvvdee uguuchde ajil orloggv dampuursan niigemd amidruulj bj uursdin hvcheer ajiliin bair bi bolgoj ajil hudulmur erhelj bga aj ahui negj ard irgede daramtlahaas uur ym hiij chadhuu tiim svrhii ym bol naad ajilgvi hvmvvse ajiltai orlogotoi bolgochood olon ym hutsalda

  • yaj amidranda monglchud min ene tutsnudin ard hichnen m bul hichneen humuusin ami amidral bga bol hymral ged l bna ene olon ajilguichudig yu hiij amidar geh geed bnaa tur zasag min

  • Ene jorlon shig end tendgvi tawisan tvts-g xolduulmaar bna aa dan yawgan xvnii zam deer tawichixsan zailuulj zam choloolj tuslaach ee

  • ТҮЦ-ийг буулгаж ард түмнээ авраач хотын даргаа...

  • sansariin bayantseeliin ter havid tuts bur zambaraagaa aldlaa

  • ТҮЦ ээр ихэвчлэн хүүхэд залуус үйлчлүүлдэг баталгаагүй хүнс залуу үеийг минь өвчтэй болгож байна хаавал таарна.

  • Ugaasaa l tiim l bdag shdee odoi medej bgaa bish hudlaa sensaatsi bolgood bh yum yumar ugaaltuur bh ve dee

Онцлох мэдээ