...
...

Цагдаагийн албан хаагчид 17 настай охины хурууг тасдсан хэрэг гарчээ

2016 оны 11-р сарын 13 оройн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50-р сургуулийн урд энэ хэрэг гарсан байна. Хохирогч Э нь 19 цагийн орчим  3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 6191 /УНИ/ гранд марк2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөж, улмаар Хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ.

Ямартай ч уг хэрэгт холбогдогч этгээд "Т" Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Замын цагдаагийн албанд шалгаж байгаа юм.

Хэрэгт холбогдсон сэжигтнүүд цагдаагийн албан хаагчид бөгөөд 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашины эзэмшигч Э нь ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай бол 6191 /УНИ/ улсын дугаартай марк2 маркийн автомашины эзэмшигч "Т" нь БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн  хэв журмын офицер ажилтай юм байна.Хэрэг гарсны дараа хохирогч Э-гийн ээж охиноо ГССҮТ-лүү авч явах гэсэн боловч холбогдогч этгээд Т нь охины элдвээр загнан зандарсан байна. ГССҮТ-д ирсний дараа хохирогчийн эцэг эх, холбогдогч этгээд "Э", "Т" нараас бичиг баримтаа өгөхийг шаардсан ч, "Т" нь өгөлгүй хариуцлагаас мултрах гэж оролдожээ.

Тухайн үед цагдаагийн алба хаагч "Т" нь ажлын бус цагаар хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд уг асуудалд албан тушаалтнаас хөндлөнгөөс нөлөөлсөн ямар нэгэн асуудал байхгүй, хэрэгт хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Одоогоор охины биеийн байдал муу, баруун гар мэдээ алдсанаас болж хичээлдээ явах боломжгүй болсон байна. 

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Машинтай бүхэн маш болгоомжтой бай.Энэ хэргийн тухайд шүүхийн шийдвэр шударга лбайх хэрэгтэй.Охины ирээдүйг 2жолооч хоёул хариуцаж баталгаа гаргуулах хэрэгтэй шүү.

  • deerelkhuu novsh be, shanaadaj unagaad devsene dee , naad lalaraa bitgii khamgaalaad baigaarai tsagdaa nar mini

  • zamiin tsagdaad yadaj mashin aytaihan barij chaddag hun avah heregtei sh dee

  • MONGOLIIN NIIGEM ULAM L NOVSH BOLOOD BAIHIIN ENE TSAGDAA TER IH TSALIN AVAAD SHAUDRAGA BOLSON GD BGA SHUUH NI BUGD HUDLAA SHUUGCHID BOL BUR HUDLAA

  • Замын цагдаа нар гэж хүн биш оркууд нийгэмд бий болоод бн аа.

  • balar ymnyyd mahsin barij cnadaxgyi bi aimaar ix zantai nobnsnyyd bga hsorond ni syylga ongiroo zangii ni nam darj xvmyyjyyl

  • дээрэлхүү новшнууд жирийн иргэнд үнэхээр харгис ханддаг

  • Яана аа, арай ч дээ. Эвий эвий, баруун гар нь бна шдэ. Зүгээр явсан хүнийг иэтгээд эрхтэн дутуу болгочих ч гэж дээ. Яаж сайн эдгээд ч гэмтээгүйг гүйцэхгүй нь лавтай. Яааасан том гай вэ..,

  • ohinii byryy boloh wii.tsagdaaa gej...

  • ajliin tsagaar ajilaa hiij yvaad hun gemteesen bish. haramsaltai ch sanamsargui hereg. huuli hynaltiin baiguullaga zuvuur n shiideed hohirolgui bolgoosoi. gehdee iim zuil deer zaaval tsagdaa l hun gemteesen yum shig bichih hereg bna uu. Iregen T E l gene biz. iim garchignaas bolj busad ajilaa hiij bgaa tsagdaa nart ch nuluulj bgaa

  • цагдаа холбогдсон хэрэг хэзээ байхдаа шударгаар шийдэгддэг байлаа наадах чинь аягүй л бол охины буруу болж төгсөх вий дээ

Онцлох мэдээ