...
...

Эрчүүдтэй уулзахдаа хэзээ ч өмсөж болохгүй хувцас

        Эмэгтэй хүн бүр л сайхан харагдахыг хүсдэг. Ялангуяа анхны болзоо дээрээ таалагдсан залуудаа сайхан харагдах гэж байдгаараа хичээдэг нь ч нууц биш. Мэдээжийн хэрэг хүн бүр л эхлээд хүнийг гаднах байдлаар нь дүгнэдэг. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл эрэгтэйчүүдтэй уулзахдаа хэзээ ч өмсөж болохгүй хувцасны жагсаалтыг хүргэе.
 
Эрээн тирко, сул хээтэй өмд
Ийм төрлийн хувцас нь эмэгтэйчүүдийн хөлийг богино, бүдүүн харагдуулахаас гадна эрчүүдэд онцгүй сэтгэгдлийг төрүүлдэг байна


Хээтэй сул цамц, өргөн нэвсгэр цамц
Эдгээр нь бүсгүйчүүдийн биеийн галбирыг алдагдуулахаас гадна хэт нэвсгэр, унжгар харагдуулдаг. Мөн тус загварын хувцасны доогуур өмд өмсдөггүй нь, эрчүүдийн гайхшралыг бардаг гэнэ шүү.


Трикон дээр шорт өмсөх
Богино шортыг халуун өдөр ихэвчлэн өмсдөг. Тиймээс сэрүүн өдрүүдэд триконы дээгүүр шорт өмсөхыг эрчүүд ойлгодоггүй байна.


Барби ягаан хувцас
Яг л жаахан охин мэт сэтгэгдлийг төрүүлдэг ажээ.


Хэт чамин гялтгар хувцас
Шөнийн цэнгээний газар, үдэшлэгийг санагдуулдаг учир өдөр тутамдаа ийн хувцасласан бүсгүйчүүдэд эрчүүд дургүй байна.


Олон хуниастай хувцас
Олон хуниас нугалаастай хувцас нь эрчүүдэд мөн л таалагддаггүй ажээ.


Уранхай цоорхой хувцас
Хэдийгээр бүсгүйчүүдэд загварлаг санагддаг хэдий ч, эрчүүдийн хувьд үнэхээр онцгүй сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ шүү


Хэт богино юбка
Бүсгүйчүүдийг хэт задгай, эрээ цээргүй харагдуулдаг тул явдалтай нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна.

Бойтог
Өвлийн улиралд, охид бүсгүйчүүдийн дотны анд болсон бойтгон гутал нь эрчүүдийн хувьд үнэхээр онцгүй сонголтын нэгт тооцогддог.


Хадаасан өсгийтэй өндөр ултай, түрүүтэй гутал
Яг л цэнгээний газрын тайчигч эмэгтэй шиг санагдуулдаг тул эрчүүд энэ төрлийн хувцаслалтанд дургүй байдаг байна.

        Тиймээс эмэгтэйчүүд бид энгийн хэрнээ ихэмсэг, эмэгтэйлэг хувцаслахад л болох юм. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ