...
...

Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрыг нэр дэвшүүлэхгүй байх ижил СЦЕНАРИ

Нэг нь төрийн тэргүүн, нөгөө нь Ерөнхий сайд хэмээх төрийн өндөр албыг тэд цагтаа хашиж явсан. Гэвч албан тушаалаа хүлээлгэж өгсний маргаашнаас хууль хяналтын байгууллага хараандаа авсан нь тэднийг ижил хувьтай болохын эхлэл аж.

Хэдий цаг хугацааны хувьд зөрүүтэй ч Н.Энхбаярын туулсан зовлонг Н.Алтанхуяаг өнөөдөр үргэлжлүүлж байгаа гэх бодлыг өнөөгийн улс төрийн үйл явцаас илхэн харж болно.

Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёрын аль аль нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа боловч тодорхой хүчин зүйлс саад болоод буйгаараа тэдний зовлон нэг юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан нам дамнасан бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарласан бол МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн нэр дэвших битүүхэн хүслээ ил болон далд аргаар илэрхийлсэн билээ. Харамсалтай нь өмнөх болон өнөөгийн эрх баригчид мань хоёрын санаархалыг тухай бүрт нь тас цохих санаатай байгаа нь улс төрийн үйл явдлаас бэлхэн харагдана. Учир нь, Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэнээс хойш  ойр тойрных нь хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, бүр заримыг нь цагдан хориод байгаа юм.

Н.Алтанхуягийн гэр бүлийнхнийг 4.2 тэрбум төгрөгийн хууль бус тендерийн хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэгээд ч албаны эх сурвалж "Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм" гэдгийг олон нийтэд мэдээлсэн бол хүргэн хүү Г.Дэнзэнгийнх нь цагдан хорих хугацааг сунгасан билээ. Харин эхнэр Х.Сэлэнгийг нь одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй гэдгийг эх сурвалж өгүүлж байгаа. Энэ мэтээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрны хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлээгүй гэх маргааныг Улсын Дээд шүүх уржигдар хянан хэлэлцсэн билээ. Тодруулбал, Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мань эр Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Дээд шүүхээс “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь “Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй” гэсэнтэй агаар нэг юм.

Энэхүү хоёр үйл явдлаас харахад үнэхээр ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулиар бамбай хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй шигээ өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших эрхийг нь хязгаарлаж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч мөн адил хууль, хяналтынхнаар хүч түрэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслийг ч унтраах гэж оролдож байхыг үгүйсгэхгүй юм.

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • АЛТАНХУЯГ АСУУДАЛТАЙ ГЭСЭН ШҮҮ НААД ЗАХ НЬ ЭМНЭЛГҮҮДЭД ШАХСАН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТҮҮНИЙ УРВАЛЖ БОДИСНЫ ШАХАА СИТУНАРИ КОМПАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХОЛБООТОЙ ГЭХ ЮМ БИЛЭЭ ҮҮНИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС ОЛОН ГАЙХМААР ЮМ ЯРИАД БАЙНА ШҮҮ

  • Ali Ali ni gemtei gedeg ni batlagdchihaad baihad Setguulchintser chi yu meddeg yum be? Chinii mungu oloh arga chin ''gemtniig haatsailah'' uu?

  • хуулийг чи тайлбарлаад байгаа юмуу

  • Алтанхуяг энхбаярын дайтай юм узсэн бол едийд баларчээ. Ардчилсан намыхан хун л хэлмэгдуулэхдээ сайн болхоос еерсдее их аймхай юм. Тийм л их зоригтой юм бол дундаасаа гаргасан элбэгдорждоо намаасаа хариуцлага тооцооч. Чадахгуй байж, долигноод л чичрээд сууж бгаа биздээ.

  • Ер нь жаахан мөнгө цохичихоод баригдах болохоороо би ерөнхийлөгчид нэрээ дэвшүүллээ гээд л жүжиглэх шинэ арга гарч ирлээ дээ.зүгээр ч юм уу хүмүүсийг төөрөгдүүлж байхад.

  • aed tumen elbeg pizdaag saongoson gene naa d pizdaag chini bi huzuugeer buudchih nohoi gulug turuunii buus tolgoid garah gej

  • Алтанхуягийг хэн сонгоховд.

  • Негее ардчилал гэдэг нь энэ уу

  • НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ

Онцлох мэдээ