...
...

Ираны хамгийн сүүлчийн ХАТАН ХААН

Ираны хамгийн сүүлчийн хатан хаан ФАРАХ ПЕХЛЕВИ 1938 онд Ираны Тегеран хотод төржээ.

Тэр бол Ираны шах Мухамед Реза Пехлевигийн гурав дахь эхнэр юм.
1959 - 1967 он хүртэл Ираны хааны эхнэр, 
1967- 1979 онуудад Ираны төрийг барьж байсан хатан хаан,
1979 онд Иранд Исламын хувьсгал гарч хатан хаан Египетэд дүрвэн гарсан ба Мексик Мороккогоор дамжин Америкт орогнол хүсч одоо тэнд амьдарч байна.

Гайхалтай гоо үзэсгэлэнт Фарах Францад боловсрол эзэмшсэн ба Азербайджан, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг түүнийг Жаклин Кеннедитэй адилтгадаг байв.
Тэрбээр сагсан бөмбөгийн багийн ахлагч, эртний уран зураг, архитектурын мэргэжил эзэмшсэн ба алдарт зураач нарын бүтээлийг ихэд сонирхдог тул Иранд хэд хэдэн музей байгуулжээ
.

Тегеранд 1959 оны 12 дугаар сарын 1-нд 24 настай эргэн ирж, 41 настай Мухамед Реза шахтай хуримласан байна. Мухамед Реза хааны анхны эхнэр Египетийн хааны эгч байсан ба хоёр дахь эхнэрийг нь одоо болтол төдийлэн дурсдаггүй.

Мухамед Реза шах 1980 онд Кайрт цусны хавдар өвчний улмаар нас баржээ.

2001 онд түүний хамгийн хайртай охин Лейла мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр зочид буудалд амиа алдсан байдаг. Хатан хаан Фарах одоо том хүү, бэр, дөрвөн ач охины хамтаар Вашингтон хотод амьдардаг ба Франц оронд байнга зочлон очдог ажээ.

Тэрбээр 2003 онд "Хатан хаан байх үеийн миний амьдрал " номоо бичсэн нь Америкт бестсселлер болж, одоо ч ховор номын тоонд багтдаг байна. Ханхүү Али нь 2011 онд толгойруугаа буудаж өөрийгээ хороосон нь Иран улсад болж буй үйл явдалтай холбоотой хэмээн тайлбарласан байдаг.

Түүнийг Иран улсын хатан хаан байхад эмэгтэйчүүд тэгш эрхтэй, эмнэлэг болон урлагийн байгууллагад ажиллах боловсон хүчнээ олон оронд бэлтгэдэг байжээ. Тиймээс ч түүнийг үнэнч, ухаалаг хатан хаанаар өргөмжилдөг ба тэбрээр нөхөртэйгээ хамгийн удаан амьдарсан эхнэр нь аж.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ