...
...

АН, МАН-ынхан нэгнийхээ амыг барьдаг болох нь уу?

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг дараа долоо хоногт танилцуулахаар хойш тавьлаа. АН-ын бүлгийн тухайд өмнөх өдөр нь “Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, шалгалтын тайлан, материал манай бүлэгт ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг АН-ын бүлгээс хүргүүлж байна. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэгт ирүүлэх ёстой байсан. Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн. 

Эдгээр нь үндсэндээ улс улстөрчдийг хагаралдахад хүргэж байгаа бололтой. Учир нь “Чингис”, “Самурай” бондоос эхлээд гадны зах зээлээс босгосон олон тэрбум долларыг хэн хэрхэн, зарцуулсныг олон нийтэд дэлгэх болохоор л заавал хэн нэгэн нь янз бүрийн шалтгаар хойшлуулсаар ирсэн. Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард л гэхэд УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банк болон “Чингис, “Самурай” бондын хэрэгжилтэд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. 


Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч чимээ алдарсан. Ингэхдээ олон нийтэд ил болгох гэхээр Ажлын хэсэгт багтсан гишүүд нь гарын үсэг зурахгүй байна хэмээж байв. Тухайн үед Хөгжлийн банк 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн хэмээгдэж байв. Харин одоо тэдгээрийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан хэмээн АН-ын бүлгийнхэн “том” дуугарч байна. Мэдээж УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тиймээс зээлийг хэний шийдвэрээр санхүүжилт хийсэн, яагаад төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдгийг тухайн хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Энэ ч утгаараа ч тус банкны удирдлагууд болон зарим албан тушаалтанд хэрэг үүсгэн хуулийн байгууллага шалгаж байгаа. 


Төсвөөсөө давсан их өр бий болчихоод тэр нь ард түмний нуруунд ачаа болохдоо тулчихаад байхад улстөрчдийн хувьд ийн хойш тавьж байгаа нь энгийнээр бол биесээ айлгах төлөвлөгөө мэт болжээ. Тодруулбал Хөгжлийн банкны шалгалтын дүнгээр АН, МАН-ынхан нэгнийхээ амыг барьдаг болох нь уу гэх хардлага гэсэн үг.

Нийт 2000 гаруй аж ахуйн нэгж зээл авсан байлаа гэхэд тэдний 60 хувь нь МАН-ынхан гэж байгаа. Харин үлдсэн 40 хувь нь?

Хэн, хэний компани байж болох вэ. Тэдгээр нь зээлийг хэрхэн авсан байж болох вэ. Энэ нь л шалгалтын гогцоо юу. АН-ынхан засаглаж байгаа үедээ тэр хэмжээний хөрөнгийг зөвхөн МАН-ынханд өгсөн үү. Эсвэл үлдсэн гээд байгаа 40 хувийг үнэхээр авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан уу. Энэ мэтчилэн олон асуултад хариулт хэрэгтэй. Харин хариултыг хэзээ өгөх бол. Үнэхээр ирэх долоо хоногт өгөх үү. Эсвэл өөр хоорондоо зохицон, асуудлыг хав дарах уу. Ямартай ч энэхүү асуудлууд МАНАНтаж, замрах магадлалтай боллоо.
 

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • Энэ баривчилгаанд чинь МАН ямар ч хамаагүй. Хоорондоо алалдаж зээлсэн хэдэн ногооныхоо төлөө өнгөрсөн 4 жилд одоо ч их бага авсан , надад өгөөгүй гээд л бие биенээ чичилж сууна. Мөнгөнөөс хүн алдаг гэдэг үнэн юмдаа.

  • Зээлийг МАН АН авсан гэдэг нь гол бишээ ямар төсөлд оруулж эргэн төлөлт хэр байгаа ялангуяа 1км замыг 1.8 тэрбумаар барьсан тэр компаниудыг эзэдтэй нь тодруулж ил тодоор мэдээлэх улмаар шалгаж хариуцлага тооцох шаардлагатай шүү .Тэгэхгүй бол хий биеэ биеэ рүү гээ түлхэж байгаад дарагдана шүү.

  • НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ

  • Зээл авсныг юундаа буруутгадаг бна аа, дараа нь хүүтэй нь төлнө, төлж чадахгүй бол барьцаа хөрөнгий нь хураана. Харин хэн хулгай хийсэн, дундаас нь хэдийг луйвардсаний нь илрүүлж, эргүүлж төлүүлэх хэргэтэй ш дээ!!!

  • pvrevdorj gej myy uymand mereshsen hylgaich tsaraitai gulug baina le

  • Пурэвдорж гэдэг хун ямар аргаар УИХ- н гишуун болсоныг олон хун мэдэж байгаа. Хэнд зээл огсон нь сонин биш хаоин хэдийг дундаас нь иднийг илруулэх нь чухал.

  • Хоёр хар хэрээ хэнийгээ малын сэгэн дээр түрүүлж ирж тоншсон гэж хэлэх гээд байгаа юм бэ.Хөвсгөлийн Энхамгалан гэх энэ нэг гэмгүй царайлсан нөхөр чинь Офшорын намын гишүүн гээ биздээ

  • ЗЭЭЛ АВАА Л БИЗ ТООТОЙ ЮМ ДУУСДАГ ЮМ БОЛНО ЭЗЭН НЬ БАЙХАД ЭНХ_АМГАЛАН АВАА Л БИЗ ЗЭЭЛЭЭ ЮМ БОЛГОВОЛ БОЛЖ БАЙНА

  • Mongolin tuluu yum hiij chadah zeel avsan boloo yum bish uu iim humuus avsan zeelee tulj chadna bitgii nam gej yarij baigaach

Онцлох мэдээ