...
...

Сургуулийн хувцас солих өрөөнд хутгатай халдлага үйлджээ

Мягмар гаригийн өглөө АНУ-ын Юта мужийн ахлах сургуулийн биеийн тамирын хувцас солих өрөөнд 16 настай сурагч хутгатай орж ангийнхаа таван хүүг хутгалсан байна. Цусандаа хутгалдсан тэд хүнд гэмтэл авчээ.

Мөн сэжигтэн хүзүүн тус газраа хутгалсан юм. Цагдаа ирж хувцас солих өрөөнд халдлага үйлдэгч хүүг цахилгаан бороохойдох хүртэл сургуулийн ажилчид буланд бөөгнөрсөн байв.

Хоёр сурагч нэлээд хүнд шархдсан боловч одоогоор биеийн байдал дээрдэж эхэлжээ.

Орем хотын цагдаагийн газар эцэг эхчүүдээс уучлал гуйсан захидал бичсэн байна. Захианд “Гарз хохирол учруулсан явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

Харин хохирогчдын хэн нь ч хүүг арьс өнгөөр юм уу үндэсний үзлээр ялгаварлаж гомдоож байгаагүй тухай сургуулийн төлөөлөгч мэдэгдсэн аж.

Түүнийг насанд хүрээгүй гэх шалтгаанаар асран хамгаалагчийн хяналтан дор хорих магадлалтай юм.

Сургууль 1300 оюутантай бөгөөд зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ аваачаад байна. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ